Хүмүүс: |
Дуучин Э.Минжинсор эх орондоо ирээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрбээр найман жилийн хугацаанд АНУ-д амьдарч ихэр охидын ээж болоод амжсан. Харин түүнийг эх орондоо ирмэгц хүмүүс харийн оронд ядарч,зүдрээд эх орноо зорьсон хэмээж байсан. Тэгвэл энэ талаар дуучин бүсгүй “Би Америкт найман жил болоод ирсний дараа миний тухай гарсан мэдээллийн дор коментууд их байдаг байлаа. Сайхан коммент үлдээсэн хүмүүст би талархаж, бахархдаг. Харин намайг Америкт хэцүү байсан болоод ирээ л биз. Их царай алдсан байна гэх мэт комментууд үлдээгчдэд хандаж хэлэхэд би Америкт дунджаас дээгүүр амьдралтай байсн. Дэлхийн аль ч өнцөгт биднийг ивээл, ерөөл дагадаг болохыг биеэрээ мэдэрсэн. Эх орон маань намайг өлгийдөж авсан болохоор эх орондоо амьдарья гэсэн хувь хүний сонголт. Хүүхдүүдээ Монголыг хайрлах сэтгэлтэй болгоё, аавтайгаа уулзъя гэж ирсэн. Хүүхдүүдээ анхаараад учиргүй өөрийнхөө өнгө үзэмж гэж гүйгээгүй нь үнэн. Тодорхой хэмжээгээр өөрийгөө золиослосон гэх үү дээ. Гэвч өөртөө таалагдсаар байсан. Ооо ч байна. Тиймээс бусдын галыг бөхөөх гэж оролдохоосоо өмнө би юу хийв ээ гэж өөрөөсөө асуугаарай” хэмээжээ.