Хүмүүс: |
Өнгөрөгч бямба гаригийн үүрийн 04 цагт СХД-ийн цагдаагийнхан нэгэн ноцтой хэрэг илрүүллээ. 56-44 УБЗ дугаартай ЗИЛ-130 машинаар 16 м/куб мод ачсан машиныг Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн саатуулжээ.Энэ хэргийг Улсын мэргэжлийн хяналтын байцаагч Ш. Отгон-Алт үйлдсэн болохыг тогтоон шалгаж эхэлжээ, Гэвч тэрээр мэдүүлэхдээ “ Өөрийн ах Батмагнайгийнхаа гуйсны дагуу Төв аймгийн Жаргалант сумаас оруулж ирсэн. Хулгайн мод биш” хэмээн мэдүүлжээ. Тэрээр энэ албан тушаалд дэвшээд 3-хан сар болж байгаа аж. Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн үйлдсэн энэ хэргийг цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.