Фото: Зөвхөн Дээгийд зориулагдсан содон дээл

2016/06/27
Share |
Хүмүүс:
Фото: Зөвхөн Дээгийд зориулагдсан содон дээл

“Урлагийн хүмүүс гэдэг үргэлж олны нүдэн дээр байдаг. Энэ бол миний мэргэжлийн онцлог. Урлаг надад бурхнаас өгсөн бэлэг. Хүмүүсийн нүдэн дээр байдаг болохоор хувийн амьдралыг маань сонирхдог юм шиг санагддаг. Бас чанартай уран бүтээл, амьдралын сайн сайхныг харж хүлээж л байдаг л байх.  Энэ сайхан нэрийг авч явахын тулд үүрэг хариуцлага гэж байх ёстой. Зөвхөн урлагийн хүн гэлтгүй бүсгүй хүний нэн түрүүний үүрэг мөнгө олохдоо биш.

Бүсгүй хүн ертөнцийг баясгах гэж төрсөн учраас өөрийгөө маш сайхан авч явдаг байх хэрэгтэй. Ер нь дэлхий дээр гоо сайхны туйл бол эмэгтэй хүн шүү дээ. Тэр утгаараа эмэгтэй хүн цэцэг шиг байж дотоод болон гадаад төрхөндөө илүүд цаг зарцуулж байх ёстой. Түүнээс хувь хүний амжилт, аз жаргал их шалтгаална. Хүн өөрөө аз жаргалтай байх юм бол нөхөр нь соронз мэт татагдана. Тийм учраас эмэгтэй хүн өөрөө соронз шиг л байх хэрэгтэй” хэмээн бардам өгүүлсэн нэгэн бол хийлч Дээгий юм.

Яг л өөрийнхөө энэ давилуун хатагтай өөрийнх нь хэлснээр ноолуураар гоёх дуртай. Гэхдээ хэв маягт баригдахыг хүсдэггүй гэх. Сонгодог болоод орчин үеийн стилиэр хөгжмөө тоглодог учраас тэр бүхнийг хувцас маань надаас түрүүлж илэрхийлж байх ёстой учраас хувцсаараа маш ихийг өгүүлдэг гэж боддог юм билээ.

Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр болсон Италийн брэнд “Yamamay” & “Caprisa” Монгол дахь албан ёсны нээлтээр ирж, уран бүтээлээсээ сонирхуулсан юм. Энэ үдэш дэгжин бүсгүй үндэсний дээлээрээ гоёсон байлаа. Түүний дэгжин дээл зөвхөн хийлч бүсгүйд зориулагдсан онцлогтой байсан нь ирсэн зочдын нүдэнд содон туссан юм.

эх сурвалж: photonews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.