Дуу цахилгаантай бороо орно

2008/06/10
Share |
Хүмүүс:
 Дуу цахилгаантай бороо орно

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд цаг агаар сэрүүсэх нь ээ. Маргааш нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүсэх гэнэ. 11-нд баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн ихэнх нутгаар, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох аж. 11-нд Их нууруурдын хотгор, Алтайн салбар уулсаар, 12, 13-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр секунд хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 28-33 градус дулаан, 12-нд нутгийн баруун хагаст, 13, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.