Саналын хуудсыг ингэж бөглөнө

2016/06/29
Share |
Хүмүүс:
Саналын хуудсыг ингэж бөглөнө

Энэ удаагийн сонгуулиар сонгогчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс тус тус сонголтоо хийнэ. Өөрөөр хэлбэл, сонгогч та саналаа өгөхдөө УИХ-ын гишүүнээр хэнийг сонгохыг хүсч байна, мөн оршин суугаа газрынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр хэнийг сонгохыг хүсч буйгаа сонгох учиртай.

Ийн таныг санал өгөхөөр санал хураах хэсэг дээр очиход танд саналын хуудас өгнө. Тус саналын хуудас хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хар зураасны дээд талын хэсэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид байрлаж байгаа.

 

Саналын хуудсыг ингэж бөглөнө.

 

Харин хар зураасны доод хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөж буй нэр дэвшигчийн нэрс байх юм. Сонгогч та саналаа өгөхдөө “А” намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч “Б”-г дэмжиж байгаа бол түүний нэрний өмнөх дугуйг будна.

Дараа нь зураасны доод талд байрлах аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй “Б” намын “С”-ийг дэмжиж байгаа бол мөн л түүний нэрний өмнөх дугуйг будна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!