Сонгуулийн ирц хангалттай гэж үзлээ

2016/06/30
Share |
Хүмүүс:
Сонгуулийн ирц хангалттай гэж үзлээ

УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан шатны дүн дөнгөж сая гарч дуусч байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Сонгуулийн ирцийн мэдээллийн хувьд аймгуудын ирц дунджаар 70 гаруй хувьтай байгаа бөгөөд нийслэлийн хувьд сонгуулийн ирц 68 хувьтай байж урьд өмнөх сонгуулийн үзүүлэлтээс өндөр байгаа талаар СЕХ-ноос мэдээлж байна. Одоогийн байдлаар гурван аймгийн ирцийн мэдээлэл цаг агаарын байдлаас болж ирээгүй байгаа бөгөөд мэдээлэл бүрэн гүйцэт ирсний дараа улсын хэмжээнд сонгуулийн ирц хэдэн хувьтай байгаа талаар мэдээллэх болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!