МАК-ыг Н.Цэлмүүн удирдана

2016/07/04
Share |
Хүмүүс:
МАК-ыг Н.Цэлмүүн удирдана

МАК-ийн эзэн Б.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний сэнтийд хоёр дахь удаагаа тухаллаа.  Энэ зуур Б.Нямтайшир охин Н.Цэлмүүндээ өөрийн бизнесээ өвлүүлжээ.

Энэ талаар Монголын Алт Корпораци буюу МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Нямтайширийн Цэлмүүн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэр “Өнөөдөр миний хувьд томоохон үйл явдал тохиож байгаа тул та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Эцэг эх маань 23 жилийн уйгагүй их хөдөлмөрөө надад итгэл найдвар агуулж удирдуулахаар аав маань өнөөдөр ажлаа албан ёсоор шилжүүлж байна. Өнөөдөр би олон МАКчуудын ирээдүйг хариуцлагатай хариуцахаас гадна, урдаа байгаа том төслүүдээ урагшлуулах үүрэг хүлээж байна. Сүүлийн 4 жил эдийн засгийн уналттай үед МАК компани оршин тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар нийтдээ 1.5 тэр бум ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд ажлын байр бие болгохоос гадна, улсын төсөвт, Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно! Би хичээнээ! Хамтдаа хөгжицгөөе залуусаа! Монголын томоохон компанийн хамгийн залуу эмэгтэй СEO болсондоо баяртай байна!” гэжээ.
 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.