СЕХ-ны Албаны дарга Д.Баяндүүрэн эхнэр З.Нарантуяатайгаа хамтарч Завханчуудын саналыг луйвардав

2016/07/04
Share |
Хүмүүс:
СЕХ-ны Албаны дарга Д.Баяндүүрэн эхнэр З.Нарантуяатайгаа хамтарч Завханчуудын саналыг луйвардав

УИХ-ын  сонгуулийн 18-р тойрог буюу Завхан аймагт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн З.Нарантуяагийн сонгуулийн штабынхан сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчжээ. Тухайлбал тус намынхан сонгуулийн үеэр иргэд сонгогчдод мөнгө тараасан. Мөн 2016 он гарсаар З.Нарантуяа төгсөгчдийн уулзалт тэмцээн гэсэн нэрийдлээр шагнал гардуулсан. Өнгөрсөн сарын 29-нд сонгогчдын саналаа өгсөн бүртгэлийн хуудасны дугаарыг Ардчилсан намынхан тэмдэглэн авч бүртгэл хөтлөн хүний эрхэнд ноцтойгоор халдсан. Шилүүстэй зэрэг зарим сумдад шаардлага хангаагүй хуудсаар иргэдийн саналыг авсан гэх мэт хэд хэдэн ноцтой зөрчлийг баримтаар нотолж, хуулийн байгууллагад өгсөн гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид мэдээллээ.

Үүнээс гадна  зөвхөн нэг саналын машинаас 230 орчим тамга тэмдэггүй саналын хуудас илрүүлсэн байна. Улиастай сумын нэр бүхий багууд болон Чигэстэй, Өлзийт, Жаргалант, Товцог багууд болон Алдархаан, Шилүүстэй сумдын санал унших төхөөрөмжид уншигдсан саналын хуудаснаас тамга тэмдэггүй 172 ширхэг нийт 402 ширхэг саналын хуудас гарсан байгаа нь сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцох хангалттай шалтгаан болно гэж үзэж байгаагаа хуульчид хэлж байна. Хамгийн ноцтой нь дээрх зөрчлүүдийг УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт нэр дэвшсэн З.Нарантуяагийн нөхөр болох Сонгуулийн Ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй холбоотой хэмээн үзэж байгаагаа ч илэрхийлсэн юм. Яагаад гэвэл сонгуулийн тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтан болох Сонгуулийн Ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгийн эхнэр З.Нарантуяа сонгуульд нэр дэвшсэн нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтой болохыг тодорхойлж байгаа гэлээ. Харин сонгуулийн өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос Д.Баяндүүрэнг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдээлэл гаргасан нь Сонгуулийн ерөнхий хороо ч өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж тэд үзжээ. Ингэж эхнэр нөхөр хоёр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан сонгогчдын саналыг луйварджээ. Уг ноцтой хэргийг шалгуулахаар Тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газарт Завханчуудыг төлөөлсөн иргэд өргөдөл гомдол гаргасан байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
qicdumvge 4WBYqafwtaxbrujqhb, [url=http://hkxbegbxwdjh.com/] hkxbegbxwdjh[/url], [link=http://onlydvsiljca.com/ ]onlydvsiljca[/link], http://vqyfeitxvkru.com/
IP:46.161.9.8  2016-12-05 21:11:38
runxyjig qTGz6stmxnzhsojqwm, [url=http://paitmdesfwsn.com/] paitmdesfwsn[/url], [link=http://doltecueobeu.com/ ]doltecueobeu[/link], http://jsptudzzhcrk.com/
IP:5.101.0.130  2017-01-20 02:36:12
rszuqmoxg O8JoWanqklfxgrcbsm, [url=http://impcugyjepmy.com/] impcugyjepmy[/url], [link=http://wubpmrioxlyf.com/ ]wubpmrioxlyf[/link], http://tpwobnezvpqv.com/
IP:5.101.0.130  2017-01-20 02:47:36
ahmtbaquls wem6TJozsilqowqtrx, [url=http://nkhldorhyfps.com/] nkhldorhyfps[/url], [link=http://tqqxxwbfjdxg.com/ ]tqqxxwbfjdxg[/link], http://ffbqofusukaz.com/
IP:5.101.0.130  2017-01-21 07:08:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.