Агий ахиад л ганцаараа...

2016/07/06
Share |
Хүмүүс:
Агий ахиад л ганцаараа...

Аливаа зүйл эхэлсэн шигээ дуусдаг бичигдээгүй хуультай. Ялангуяа хүчээр өөрийн болгож ховсын аргаар амьлуулсан сэтгэл. Уулзсан урхидсан эрчүүдээрээ урлагийн бүсгүйчүүд дундаа манлайлах "Киви" хамтлагийн дуучин Агийг амрагийн явдлаар нь ард түмэн андахаа байжээ. Ерөнхийлөгчийн хамаатан, бизнесмен залуус гээд түүний учирсан залуус хоорондоо хүртэл булаацалдсан гэх. Ингээд бодоход түүнд дурласан залуус үнэхээр хүчтэй дурласан байх юм. Харин дараа нь сонсохнээ дууч шувуухай бөөгийн хүч, ламын шидээр хүссэн залуугаа өөрийн болгодог тухай хэвлэлээр нэг шуугижээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдож хэсэгтээ л зууралдсан тэдний харилцаа дууссан талаар орй дотныхон нь жиг жуг хийлцэж байна. Гэр бүлтэй, нялх хүүхэдтэй мөртлөө өөр бүсгүйтэй холбогдсон Н.Номтойбаярт их учир бий ч бүсгүй аалиа гээж бусдын гэр бүл үймүүлсэн цэл залуу бүсгүйд гомдох шиг. Амьдралынх нь хуудас айл гэр үймүүлсэн гэх бараан дурсамжаар нэмэгдсэн Агий өдгөө ганц бие үлдсэнээ зарлах болов уу? Айлын нөхөртэй амраглаж байгаагаа дэлхийгээр нэг зарлаж байгаа мэт машиныг нь унаж, хаа сайгүй хамтдаа байж бүх нийтэд зарласан АГИЙ ийнхүү ганцаараа болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.