Трамп, Клинтон нар жиргээнд өрсөлдөнө

2016/07/21
Share |
Хүмүүс:
Трамп, Клинтон нар жиргээнд өрсөлдөнө

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөний гол талбар олон нийтийн сүлжээ болно гэсэн таамаглал байгаа аж. "The Wall Street Journal" гэхэд Трамп, Хиллари Клинтон хоёрын  цахим хэрэглээ, түүний боломжийг харьцуулан харуулж эхэлжээ. Сонины бичсэнээр цаашид Twitter /твийтер/ өрсөлдөөний гол талбар болон хувирч байгаа гэнэ.

Хиллари 2013 онд твийтерт аккаунт нээснээс хойш өнөөг хүртэл 5503 жиргээ, 7,453,805 дагалдагчтай болжээ. Харин Трамп 2009 онд жиргээнд нэгдсэн бөгөөд 32584 жиргээтэй байх бөгөөд түүний жиргээг  9,854,774 хүн хүлээн авдаг байна. Түүний дээд амжилт нь өдрийн 45 жиргээ бөгөөд Трамп дунджаар өдөрт 13 удаа твийтерийг ашигладаг ажээ. Харин Хиллари хоногт дундажаар 17 илгээлт бичиж байгаа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.