Хүмүүс: |
Өнгөрсөн баасан гаригт "Southwark Crown" шүүхээс түүнд таван жил хагасын хугацаанд өсвөр насныхны шоронд суух ял оноожээ. Г.Жавхланбаярын аав Ж.Гантөмөр шүүх хурлын үеэр охин өөрөө сексийн таашаал авахын тулд түүнд 100 паунд төлсөн гэж мэдэгдсэн гэнэ. Гэвч шүүгч Жеффри Ривлин үүнийг үгүйсгэж, худал хуурмаг мэдэгдэл хэмээжээ. "Энэ хэрэг Монголын иргэдэд нөлөөлж, олны анхааралд өртсөн. Та өөрийн гэр бүл төдийгүй, улсаа ичгэвтэр байдалд орууллаа" хэмээн шүүгч онцолсон байна.
Лондон дахь Монголын Элчин сайдын яамны жолоочийн хүү, 18 настай Г.Жавхланбаяр энэ оны нэгдүгээр сарын 18-нд 16 настай англи охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Охиныг 17 насных нь төрсөн өдрийн орой гар утсаараа яриад явж байхад нь Г.Жавхланбаяр ойролцоох "Нyde раrк" хэмээх Лондон төдийгүй дэлхийд томд ордог цэцэрлэгт хүрээлэнд хүчээр оруулан, нүцгэлэхийг шаардаж дээрх хэргийг үйлдсэн байна. Г.Жавхланбаяр охиныг хутгаар айлган сүрдүүлсэн бөгөөд охины 17 насных нь төрсөн өдөрт бэлэглэсэн мөнгөний ихэнхийг буюу 170 паундыг нь дээрэмдээд зугтсан аж. Гэмт этгээдийг ДНХ-ийн шинжилгээний дагуу хэдэн хоногийн дараа баривчилсан. Г.Жавхланбаяр шүүх хурлын үеэр ч хэргээ хүлээсэн гэдэг.