Aim4R Production-ы Төөгөө шоу бизнест хөл тавьжээ

2016/08/03
Share |
Хүмүүс:
Aim4R Production-ы Төөгөө шоу бизнест хөл тавьжээ

Aim4R Production-ыг үүсгэн байгуулагч, бүжигчин Төөгөөг бид “Авъяаслаг Монголчууд”-шоунд оролцох үеэр нь илүү сайн мэддэг болсон. Монголын бүжгийн урлагийн хөгжилд өөрийн гэсэн орон зайг бий болгож яваа хөдөлмөрч залуу шоунд оролцох үеэрээ бүжгээс гадна юу чаддагаа ард түмэнд харуулах болно хэмээн ам гарч байсан удаатай. Тиймдээ ч тэрбээр хэлсэн амлалтандаа хүрч Монголд chris brown-ы бүжиг дэглээчдийг урин авчирч сургалт, тэмцээн зохион байгуулан мөн олон олон сайн үйлсийн аяныг эхлүүлж, гадны олон уралдаан, тэмцээнд Монголоо төлөөлөн амжилттай ороод ирсэн.

Харин саяханаас тэрээр Монголдоо show business-н нэгэн томоохон компани болох MNG EVENT -д гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ. 

Шоу бизнесрүү орсоноо тэрээр өөрийн facebook хуудаснаа ийнхүү тайлбарласан байна.

“Хөгжим, бүжиг бол шоу бизнесийн суурь ойлголт. Олон улсын хэмжээнд бүжиглэж, дуулах, шоудах ойлголтыг бид залууст зөвөөр хэвшүүлэх ёстой. Орчин үеийн залуусын хандлага өөрчлөгдөхийн хэрээр Монголд дуу хөгжим, бүжиг, хувцаслалт, их хотын соёл, парти, шоу бизнес энэ бүх зүйл зөв гольдролоороо хөгжих ёстой. Би ширээн дээр шинэ зүйлийг авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байна гэж хэлсэн байна. 

Тэрээр эхний шоугаараа 08/05-ны баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Sunrise Festival-г зохион байгуулж байгаа аж.

Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/1028398347254963/

 https://www.facebook.com/MNG.Event/videos/1060379054038219/

 https://www.facebook.com/events/1028398347254963/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.