О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар финалд үлдэж чадсангүй

2016/08/08
Share |
Хүмүүс:
  О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар финалд үлдэж чадсангүй

Риогийн Олимп эхэлснээр манай улсын тамирчид жүдо бөх, хүндийг өргөлт , гар бууны төрөлд өрсөлдөөд эхлэсэн. 10 метрийн хийн гар бууны дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ОУХМ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорьсон. Деодоро дүүрэг дэх “Үндэсний буудлагын төв”-д явагдсан эмэгтэйчүүдийн тус дасгалын урьдчилсан шатанд 44 тамирчин өрсөлдөж нийт 40 сум тавьсан юм. Эхний найман байр финалын эрхтэй байсан бөгөөд О.Гүндэгмаа 20-р байранд эрэмбэлэгдэж, Ц.Мөнхзул 32-р байранд бичигдэн финалд үлдэж чадсангүй.  

О.Гүндэгмаа болон Ц.Мөнхзул нар энэ сарын 9, 10-нд 25 метрийн гар бууны дасгалд цэц мэргэнээ сорих юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.