Г.Отгонцэцэг 75 мянган ам.доллараар шагнуулна

2016/08/08
Share |
Хүмүүс:
Г.Отгонцэцэг 75 мянган ам.доллараар шагнуулна

“Рио-2016” олимпийн наадмын эхний өдөр явагдсан жүдо бөхийн  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр 2014 онд хоёр улсын жүдо бөхийн холбооны гэрээний дагуу тус улсын нэрийн өмнөөс гурван жилийн турш ОУ-ын томоохон тэмцээнүүдэд оролцохоор болсон юм.  

Энэ дагуу зуны 31 дэх удаагийн олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглож,  хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Энэ талаар тэрбээр өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа  “Би Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг найздаа болон өөртөө боломж олгохын тулд Казахстаны иргэн болсон. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгоорой. Монголынхоо төрийн далбааг мандуулсан бол хэмээн бодсон.” хэмээн ярьжээ.  

Тэгвэл Казахстан улс  олимпийн наадамд тус улсын нэрийг гаргаж, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгт  75. Мянган ам.долларын шагнал олгохоор болжээ. Казастаны Соёл, спортын яам олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд  250, мөнгөн медаль хүртсэн тамчирчинд  150, хүрэл медаль хүртсэн тамирчинд 75 мянган ам.доллар олгодог аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.