Монголчуудад хандан /IJF/-ноос мэдэгдэл гаргажээ

2016/08/10
Share |
Хүмүүс:
Монголчуудад хандан /IJF/-ноос мэдэгдэл гаргажээ

Рио 2016-ийн жүдо бөхийн 57 кг-ийн жингийн аваргын барилдаанд манай улсын жүдоч МУГТ Д.Сумъяа эзэн орны бөх Рафаела Силвадтай учраас таарч,  вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртсэн билээ. Гэвч Монголчууд Рафаела Силва хориотой мэх хийсэн, олимпийн шүүгчдийг буруу шүүсэн хэмээн шүүмжилж байна.

 

Дээрхий маргаанд  Олон Улсын Жүдо бөхийн Холбооноос /IJF/ хариу мэдэгдэл гаргажээ.  Тус мэдэгдэлд:

 

"Хүндэт Жүдогийн фэнүүдээ!

 

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн аварга шалгаруулах барилдааны дараа олон тооны сэтгэгдэл манай сошиал хуудсанд нийтлэгджээ.

Тэдгээрийн зарим нь доромжилсон утгатай байна. Бид хуудсан дээрээ ийм агуулгатай зүйл нийтлэхийг зөвшөөрөхгүй.

Манай ёс зүйн дүрмэнд бусдыг хүндлэх, эелдэг харилцах зэрэг хүний ёсны бусад чухал зан чанарыг дээдлэхийг заасан байдаг. Тиймээс цаашдаа ийм утгатай сэтгэгдэл бичсэн болон бичих хүмүүсийг хуудаснаасаа блоклон, зохих газарт нь гомдол мэдүүлэх болно.

 

Техникийн хувьд аваргын төлөө барилдааны шүүлт төгс үнэн зөв болсон.

Шүүлтийн гарын авлагын 22 дугаар хуудсанд үүнийг “хэрвээ өрсөлдөгчийн (Тори) хоёр гар үнэхээр Куми Ката барьцтай байгаа тохиолдолд довтлогчийн (Уке) хөлд хүрж болно” (зургаас хар) гэж тайлбарласан байгаа.

 

Энэхүү дүрэм 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн бөгөөд хэд хэдэн удаагийн шүүгч нарын сургалт семинар дээр заагдсан болно.

 

Олимпийн наадмын үеэр хүмүүсийн сэтгэл хөдлөл өндөр байдгийг бид ойлгож байгаа ч өөрийн бичих сэтгэгдэлд бодолтой хандаж, бид бүгдээрээ адилхан жүдод дуртай гэдгийг санахыг хүсч байна.

 

Өчигдөр барилдсан хоёр бөхийн гайхалтай амжилтанд бид хоёуланд нь баяр хүргэж байна. Биднийг ойлгож, бидний агуу жүдогийн спортод дуртай байдагт тань талархаж байна.

 

Тэмцээний дөрөв дэх өдрийг гайхалтай сайхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!" хэмээжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nhekrofm cEQJHAygkgdmwntriu, [url=http://hglakaegrhpq.com/] hglakaegrhpq[/url], [link=http://ztkgsphieeyr.com/ ]ztkgsphieeyr[/link], http://lfxswtsboivt.com/
IP:5.188.211.21  2019-06-21 10:02:44
dmqttclx e6Y1txjfngpilzibzl, [url=http://vmuwhjibesvn.com/] vmuwhjibesvn[/url], [link=http://odefmmpoafnu.com/ ]odefmmpoafnu[/link], http://uwhqjggktjbk.com/
IP:31.184.238.210  2019-07-19 02:50:43
cmytbyccpa Gm3KXOxkgulpfzzxln, [url=http://svbruviqhqwy.com/] svbruviqhqwy[/url], [link=http://jxiebxmqmwzp.com/ ]jxiebxmqmwzp[/link], http://srtgkdqjbrgr.com/
IP:31.184.238.177  2019-07-19 19:25:00
hmxnvst qmdRX7eaxcbjucidqn, [url=http://cfyiebnviski.com/] cfyiebnviski[/url], [link=http://jwlpvorirkwc.com/ ]jwlpvorirkwc[/link], http://tqpnoxtcphwi.com/
IP:31.184.238.151  2019-07-19 21:01:03
kkqondn oy6YvGybiojdacygkw, [url=http://coolzdnuhgck.com/] coolzdnuhgck[/url], [link=http://virbzwfwjlcc.com/ ]virbzwfwjlcc[/link], http://jvyrufvvxiwl.com/
IP:31.184.238.87  2019-07-25 04:21:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.