Усейн Болт Риод найз бүсгүйгээ араар нь тавьжээ

2016/08/23
Share |
Хүмүүс:
  Усейн Болт Риод найз бүсгүйгээ араар нь тавьжээ

Дэлхийн Хөнгөн атлетикийн амьд домог гэгдэх шилдэг тамирчин Усейн Болт Рио-2016 Олимпийн наадмыг гурван алтан медальтайгаар өндөрлүүлж их спортоос зодог тайлж байгаагаа мэдэгдсэн. Түүний хувьд өнгөрөгч ням гарагт гучин насны босгыг алхасан бөгөөд төрсөн өдрөө зад наргиж өнгөрүүлсэн байна. Тэрбээр найзуудын хамтраар явсан 20 настай Риогийн оюутан Жади Дуарте хэмээх бүсгүйтэй тун дотноор зураг авахуулсан бөгөөд тэр зургийг нь оюутан бүсгүй олонд дэлгэсэн байна. Түүний хувьд Олимпийн алтан медалийг цуглуулагч шилдэг тамирчин гэж мэдээгүй хэмээн ярьсан бөгөөд Дуарте Болт хоёрын орон дотор цуг тэврэлдэн хэвтэж байгаа зургаас харахад цахилгаан Болт найз бүсгүйгээ хуурсан бололтой.

Тус өдөр түүний найз бүсгүй 26 настай Каси Беннет твиттер хуудсандаа хайртай залуудаа төрсөн өдрийн мэнд хүргэж байсан юм.

Болтын эгчийн хэлснээр тэд хоёр жил гаруй хугацаанд үерхэж байгаа бөгөөд удахгүй сүй тавина хэмээж байсан байна 

Найз бүсгүйнхээ араар зад наргисан Болт 20 настай Дуартегаас гадна нэг биш бүсгүйг “онилсон” байсан тухай хэвлэлээр бичиж байгаа юм.

Төрсөн өдөр, алтан медалиа тэмдэглэсэн Болт Рио-2016 наадмын хаалтын үйл ажиллагаанд оролцоогүй ажээ. 

 

Усейн Болт найз бүсгүй Каси Беннетийн хамтаар 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vgfdtkmaurx FhKYxWmgotudsstjyi, [url=http://lnikqnfomght.com/] lnikqnfomght[/url], [link=http://poxrbkhjmlal.com/ ]poxrbkhjmlal[/link], http://zwqqpddaqxdb.com/
IP:5.188.84.7  2019-11-07 22:37:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.