Эхнэрээ шатааж алсан эр цааз сонслоо

2008/06/11
Share |
Хүмүүс:
Эхнэрээ шатааж алсан эр цааз сонслоо

“Ханилж яваад ханиа” гэгчээр үнэрлэж явах үр, удам залгах хоёр хүүг нь төрүүлж өгсөн ханиа зодож, дарамтлаад зогсохгүй биен дээр нь салярка асган, шатаасан аймшигтай хэргийг үйлдсэн Д.Ганбаатарт Дээд шүүх цаазаар авах ял оноолоо. 2006 оны долоон сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан. Гурван найзтайгаа нийлэн архи ууж хөлчүүрхсэн Д.Ганбаатар гэртээ ирэн өөрийн бяр чадлыг эхнэртээ харуулжээ. Тэрээр байнга л эхнэрээ зодож дарамталдаг байсан бөгөөд ийнхүү шатаахаасаа өмнө хоёр ч удаа “Салярка асган шатаана” хэмээн сүрдүүлж байжээ. Харин нэг л өдөр түүний энэ сүрдүүлэг биелэлээ олж эхнэр нь 75 хувийн түлэгдэлттэйгээр бие нь маш муу аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Д.Ганбаатарын эхнэр эмнэлэгт хэвтэж байхдаа дээрх хэргийн талаар хоёр ч удаа мэдүүлэг өгч байсан аж. Харин эхнэр нь мөн оны наймдугаар сарын гурванд өвчнийхөө хүндрэлийг даалгүй нас барсан байна. Д.Ганбаатарын эхнэрээ зэрлэгээр хөнөөсөн энэхүү хэрэгт аймгийн шүүхээс 23 жилийн хорих оноон ирүүлж байжээ.
Дээд шүүх Д.Ганбаатарт ял нь хөнгөдсөн гэж үзсэн тул хоёронтоо буцаасны эцэст өчигдөр энэ хэргийн шүүх хурал хаалттай болж түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн хоёрын 12, мөн зүйл ангийн хоёрын 13, хоёрын 15 дугаар зүйлээр ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноожээ. Гэвч энэ хэргийг үйлдсэн Ганбаатарын өмгөөлөгч түүний ял нь хүндэдсэн гэж үзсэн тул Дээд шүүхийн хяналтын шатанд давж заалдахаа мэдэгдсэн байна. Энэ дагуу Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурлыг энэ сарын 11-ний өдөр хуралдуулахаар товложээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.