Хятадад Барак Обамаг хүндэтгэлгүй угтан авсан гэв

2016/09/05
Share |
Хүмүүс:
Хятадад Барак Обамаг хүндэтгэлгүй угтан авсан гэв

БНХАУ-ын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотод “Их-20” бүлгийн удирдагчдын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэлсэн.

Тус уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамаг хүндэтгэлгүй угтан авсан хэмээн CBS News дамжууллаа. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоц энэ сарын 3-нд Ханжоугийн онгоцны буудалд газардахад зочныг хүндэтгэлтэйгээр угтан авах улаан хивс дэвсээгүй байна.

Харин бусад улсын төрийн тэргүүнүүдийг зохих журмаар нь угтан авсан хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Улмаар энэ явдлын дараа Обамагийн туслах болон зохион байгуулагч орны дипломат албаны хүний хооронд маргаан үүсчээ. Ерөнхийлөгч Обамагийн зургийг авахын тулд нислэгийн талбайд гарахыг оролдсон сэтгүүлчдийг Хятадын албаны хүмүүс зогсоосон байна.

Обамагийн туслах "Энэ бол Америкийн Ерөнхийлөгч. Иймээс энд ямар дүрэм журам байхыг бид нар тогтооно" гэж хэлсний хариуд Хятадын талаас "Энэ бол манай улс. Манай нисэх онгоцны буудал" гэж мэдэгджээ.

Харин Хятадын South China Morning Post сонинд Америкийн дипломат албаны зүгээс улаан хивс шаардлагагүй гэж хэлсэн хэмээн мэдээлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.