Айлын хашаанаас хүн болон амьтны араг яс их хэмжээгээр олджээ

2008/06/11
Share |
Хүмүүс:
Айлын хашаанаас хүн болон амьтны араг яс их хэмжээгээр олджээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хужирбуланд амьдрах нэгэн айлын хашаанаас өгөрч, хувхайрсан их хэмжээний хүний араг яс олдсон мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүргийн хэрэг бүртгэх албанаао шалгахад шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд ашиглаж байсан дан ганц хүний ч биш, ан амьтан, малын араг яснууд байсан гэнэ. Гэхдээ тэдгээр хүн болон амьтны араг яснуудыг одоо ашиглахаа больсон, чанарын шаардлага хангахгүй өөрөө хэлбэл актлагдсан араг яснууд байжээ. Тиймээс тэдгээр араг яснуудыг ШУА-ийн нярав Саруул гэгч хүн захирлынхаа тушаалаар актлахаар хашаандаа савлаж байсан нь тэр байжээ. Монголбанк гүйлгээнээс гаргасан мөнгөн тэмдэгтээ ажилчдынхаа түлшний хэрэгцээнд хэмээн тараасан нь айлын байшингийн доторлогоо болсон талаар манай сонин мэдээлж байсан. Монголбанкныхан энэ асуудлыг тийм ч ноцтой хүлээн аваагүй бөгөөд цагдаагийн байгууллага ч үүнийг хуулиас гадуур, гэмт хэрэг биш хэмээн хэргийг хааж байсан. Хэдийгээр гүйлгээнээс гарсан ч гэсэн Монгол улсын мөнгөн тэмдэгтийг түлшинд хэрэглүүлж буй нь тийм ч зохимжтой бус. Түүн шиг өгөрч хувхайрсан ч гэсэн хүний араг ясыг айлын хашаанд савлаад зогсож байгаа нь хэр ёс зүйтэй хэрэг гэдгийг зохих байгууллага дарга нараас асуумаар байна. Хүний хувхайрсан яс айлын хашаанд байх нь хууль зөрчөөгүй гэж байгаа ч энэ нь ёс суртахууны хувьд жирийн асуудал гэж үү, эрхэм дарга нар аа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.