Монголд ирсэн Их Британийн уулчинг дээрэмдэж, амийг нь хөнөөжээ

2016/09/12
Share |
Хүмүүс:
Монголд ирсэн Их Британийн уулчинг дээрэмдэж, амийг нь хөнөөжээ

Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алджээ.

Тэрээр Хангай нуруунын оргилд гарахаар өөрийн хамтрагч, найз Гарет Астоны хамт өнгөрсөн сард Монгол Улсад ирсэн байна.

Стив Гарет нар 10 жилийн өмнө парапланаар нисэхээр Монголд ирж байсан ч цаг агаарын тохиромжгүй байдлаас шалтгаалж төд удалгүй нутаг буцаж байжээ. Харин энэ удаа хамтрагчид 10 жилийн өмнөх зорилгоо биелүүлэхээр илүү сайн бэлтгэж, цаг агаарын хувьд таатай байх нөхцөлийг харж, наймдугаар сард ирээд байжээ. Тэд нийслэл Улаанбаатараас баруун тийш 400 километрын зайтай, 3900 метрийн өндөр Хангай Нурууны оргилд гарах зорилготой байж.

Парапланы нисэгчид наймдугаар сарын 30-ны орой нутгийн иргэдийн гэрт хоноглож, маргааш өдөр нь аялалаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч Гаретийн хуучин шарх сэдэрсний улмаас аялалыг үргэлжлүүлэх боломжгүй болсноор өглөө нь Стив ганцаараа цааш явжээ.

Гэвч удалгүй Стивийг замынхаа талд буюу Завхан аймгийн Улиастай сумаас Архангай аймгийн Цэцэрлэг сум орох замд түүний хаана явааг заадаг траклог төхөөрөмж шинэчлэл хийхээ больж, нэг газраа маш удаан байх болсныг Их Британиас түүний найз Малколм Грэйс болон эхнэр Ширли нар нь харсан байна. Түүнээс нэг цаг орчмын дараа тэд Гаретаас Стивийг пасспорт болон мөнгөө дээрэмдүүлж улмаар амиа алдсан тухай мэдээг хүлээж авсан байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.