Топ модель Х.Бадамгэрэл агентлагаа “Академи” болгон өргөжүүлжээ

2016/09/13
Share |
Хүмүүс:
Топ модель Х.Бадамгэрэл  агентлагаа “Академи” болгон өргөжүүлжээ

Монголын загварын ертөнцийн тоотой топуудын нэг Х.Бадамгэрэл өөрийн “Андра модель” агентлагаа Академи болгон өргөжүүлсэн байна. Хувь хүний хөгжлийн академи болон өргөжиж байгаа ажилд нь түүний нөхөр Г.Мөнхбаяр, сэтгэл зүйч Г.Наранбаатар нар хамтарч байгаа гэнэ. Угийн шаргуу хөдөлмөрч Х.Бадамгэрэлийн амжилт түүний нөхөр Г.Мөнхбаяртай салшгүй холбоотой гэгддэг. Эдийн засагч мэргэжилтэй түүний хань Г.Мөнхбаяр топ модель эхнэрийнхээ ургашлах хүч, ажил амьдралын түшиг тулгуур нь болдог. Тиймдээ ч залуу гэр бүлийн манлайлал болж үлгэр жишээ болдог биз.  Сонирхуулахад Х.Бадамгэрэлийн гэр бүлийн найз нөхдийн хүрээлэл ч нийгмийн манлайлал болсон залуус байдаг юм билээ. Үргэлж урагшаа тэмүүлдэг түүний гэр бүлд ажил, амьдралын өндөр амжилтыг хүсэе!



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!