Хүүхдийн мөнгийг энэ сардаа багтааж олгоно

2016/09/22
Share |
Хүмүүс:
Хүүхдийн мөнгийг энэ сардаа багтааж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт хийх, ҮАБЗ-д танилцуулах, УИХ-д өргөн барихад бэлтгэж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

70-аас дээш настай ахмадад “Насны хишиг” олгоно

Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгав. 
Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ

Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталлаа. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байруулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох юм.

“Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болголоо. Мөн Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.