Вилл Смитийн хүүгийн ээждээ барьсан сонирхолтой бэлэг

2016/09/22
Share |
Хүмүүс:
Вилл Смитийн хүүгийн ээждээ барьсан сонирхолтой бэлэг

Холливуудын жүжигчин Вилл Смитийн хүү Жейден Смит өөрийн гэсэн өвөрмөц төрх, үзэл бодлоороо бусдаас ялгарч чаддаг. Банзлыг зөвхөн охид эмэгтэйчүүд өмсөх ёс хаа ч байхгүй гээд юбка өмсөөд гүйж явсан цаг саяхан. Эцгийнх нь тодорхойлсноор, дотоодоосоо уран бүтээлч хүү Жейден Смит ээжийнхээ төрсөн өдрөөр өвөрмөц бэлэг барьжээ.

 

Жүжигчин, дуучин Жада Пинкет Смитын 45 насны төрсөн өдрөөр хүү нь шүдний алтан гоёл бэлэглэсэн бөгөөд тэрбээр твиттер хуудсандаа “Хүү чинь 45 насны төрсөн өдрөөр шүдний алтан гоёл бэлэглэх үед” хэмээгээд өнөөх гоёлоо гайхуулж, шүдээ харуулсан зургаа оруулжээ.

 

18 настай Жейден Смитын хувьд илүү эмэгтэйлэг шинжтэй болоод байгааг хэлэх хүмүүс олон боловч эцэг эх нь хүүгийн минь ертөнцийг харах үзэл бусдаас өөр, хүү маань их мэдрэмжтэй хэмээн хаацайлсаар ирсэн билээ. Хүүхэд насандаа "Карате жаал" кинонд тоглож жүжигчний ур чадвар муугүй гэдгээ харуулсан.

 

Түүнчлэн Жада Пинкетт хүүхэд өсгөх арга туршлагаасаа хуваалцахдаа, хүүхдүүдийг захиргаадах гээд байх хэрэггүй, тэдэнтэй найз шиг нь л бай хэмээсэн байдаг.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.