Ерөнхийлөгчийн хүү орон нутгийн сонгуулиар улс төрийн гараагаа эхлүүлэх нь

2016/09/24
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгчийн хүү орон нутгийн сонгуулиар улс төрийн гараагаа эхлүүлэх нь

Манай улс тэр чигтээ улс төржиж сонгуулиас сонгууль, намаас намын хооронд улс төрийн, эх орны асуудал хязгаарлагдах болсон гэхэд хэлсдэхгүй. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд бас л сонин содон сонголтууд байгаагаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү болох Эрдэнэ юм.

Э.Эрдэнэ 2007 онд Улаанбаатар хотноо ерөнхий боловсролын дунд сургуулийг, 2011 онд АНУ-ын Дрекселийн их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн бол 2015 онд Оксфордын их сургуулийн Улс төрийн сургуульд улс төр судлаач-нийтийн удирдлага мэргэжлээр суралцан магистрийн зэрэг хамгаалсан байна. Тэрээр, дэлхийн шилдэг их сургуулиудын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй тус сургуулийн анхны монгол оюутан байсан төдийгүй шилдэг арван оюутны нэгээр шалгарч Их Британийн хан хүү Уилъямтай уулзах эрхээр “шагнуулснаа” гэрчлэх зургийг нүүр номондоо оруулж байсныг сошиал “ертөнцийнхөн” андахгүй.

Эзэмшсэн мэргэжлээрээ Цэргийн клиникийн төв госпитальд лабораторийн эмчээр нэг жил орчим ажиллаж байгаад улстөрчдийн хүүхдүүд тэр бүр сонирхоод байдаггүй офицерын дамжааг дүүргэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар мордож байсан аж.

Ямартаа ч удам дамжсан улс төрчийн гараа орон нутгийн сонгууль бололтой.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.