Лендсей Лохан баян амрагийнхаа бүх нууцыг дэлгэлээ

2016/09/24
Share |
Хүмүүс:
Лендсей Лохан баян амрагийнхаа бүх нууцыг дэлгэлээ

Холивудын алдарт од байсан Линдсей Лоханы хувийн амьдрал байнгын бүтэлгүйтэл дунд байаа гэхэд болно. Урлагтаа ч амжилтыг олохоо больсон бүсгүйн хувьд энэ зун Оросын тэрбумтны хүү Игорь Тарабасов хэмээх өөрөөсөө дүү залуутай амрагийн харилцаа үүсгэсэн ч хосуудын харилцаа тун тааруу байгаа талаар Лохан ярьсан байна.

Хосууд сүйн бөгж хүртэл зүүж байсан юм. Гэвч бодит байдал харагдаж байснаасаа тэс ондоо байсан гэдгийг жүжигчин бүсгүй ярьсан юм. Хамтын амьдралдаа Лохан л мөнгө зарцуулж, өнөөх залуугийн төлбөр тооцоо бүгдийг хийдэг байсан гэнэ. Игорийн эцэг хааяа мөнгө өгдөг хэдий ч, санхүүгийн бүх асуудал Лоханы нуруун дээр байсан төдийгүй ядуу найз залуутайн учир сүйн бөгжөө хүртэл өөрөө худалдаж авсан байна. Тус бөгж нь 240 мянган долларын үнэтэй.

Түүнчлэн Игорь Лоханы гарыг ард нь барьж ширүүн харьцсан бөгөөд энэ тухай 30 настай жүжигчин бүсгүй “ миний амьдралд хэзээ ч ийм хүчирхийлэл байгаагүй. Гэхдээ би үүнийг даваад гарах зоригтой, хүчтэй эмэгтэй” гэсэн юм.

Мөн анх л Игорийг зүй бус авирлахад салах хэрэгтэй байсан гэдгээ ойлгож байна, гэхдээ салах асуудал тийм ч амархан биш шүү дээ хэмээн ярьжээ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.