Хүмүүс: |
Өнгөрсөн сарын 29-нд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтөд цагдаагийн ажилтан бусдад зодуулан хvнд бэртжээ.
Тvvний дэлvv бяцарч, нойр булчирхай нь задарсан байна. Одоогоор аймгийн эмнэлэгт хагалгааны дараахь хvндрэлтэй гэсэн оноштой эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. Цагдаагийн ажилтныг гэмтээсэн этгээдvvд Өвөрхангайн уугуул иргэд бөгөөд урьд нь дээрмийн хэргээр ял эдэлж байжээ. Хэрэг гарах vед 86-22 УБИ дугаартай микро автобустай Ж.Ганхvлэг, Н.Баттулга, Ц.Цолмон нар архидан согтуурч байсныг таслан зогсоохоор цагдаагийн ахлагч Г очсон байна. Гэвч согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн этгээдvvд шаардлагыг хvлээж аваагvйн дээр хэл амаар доромжлон бvлэглэн зоджээ. Хохирогч Г цагдаагийн байгууллагад хоёр жил ажилласан эхнэр хоёр хvvхдийн хамт амьдардаг аж. Тvvний дэлvvг нь тайрч, нойр булчирхайг нь нөхөж оёхоор хоёр дахь удаагаа хагалгаа хийгээд байгаа ч бие нь сайжрахгvй байгаа аж. Хэрэгт аймгийн Цагдаагийн газар эрvv vvсгэн шалгаж байна. Сvvлийн vед цагдаагийн ажилтны эрхэнд халдаж, амь насыг нь хөнөөх явдал ихсэх болжээ. Зөвхөн өнгөрсөн онд 40 гаруй цагдаа бусдад зодуулж эрvvл мэндээрээ хохирсон баримт байна.
Өнгөрсөн оны зургадугаар сард ажил vvргээ гvйцэтгэж явсан гурван цагдаа амиа алджээ. Тэд бусдын гарт амиа алдсан болох нь тогтоогдоод шалгагдаж байгаа аж.
Эх сурвалж: Үнэн