30-тай залуус 55 настай эмэгтэйн утасны дугаараас болж зодолджээ

2016/09/26
Share |
Хүмүүс:
30-тай залуус 55 настай эмэгтэйн утасны дугаараас болж зодолджээ

Монгол залуусын дунд ахимаг эмэгтэйчүүд сонирхох явдал ихсэж хорь гучтангууд нь гологдмол тийшээ ханджээ. 30 настай залуус 55 настай эмэгтэйн утасны дугаараас болж зодолдсон хэрэг гарсан байна. Энэ явдал Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны “Баялаг” гэх дэлгүүрийн хажууд болжээ. Э.Б гэгч залуу тус дэлгүүрт гар утсаа барьцаанд тавиад 2.5 литрийн том пиво аван уусан байна. Гар утасгүй болсон тэрээр хамт явж байсан эрэгтэй эмэгтэй хоёроос гуйн утсаар нь ярьжээ. Үүний дараа ахин дэлгүүр орж нэмж пиво аваад нөгөө хоёрыг дайлсан гэнэ. Пивоо ууж дууссаны дараа эмэгтэйгээс нь утасны дугаарыг нь асуухад өгсөнгүй. Эрэгтэйгээ нь гуйхад хэлээгүй тул уурандаа шууд цохьжээ. Энэ тухай зодооны шалтгаан болсон эмэгтэй “…Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-р байрны ард байрлах Баялаг дэлгүүрийн хажуу талын сааданд суухад үл таних залуу хүрч ирээд бид нартай танилцаад миний утсаар нэг хүнтэй ярьсан. Тэгснээ та 2-т пиво авч өгье гээд 2.5 литрийн савлагаатай пиво авч гарч ирээд би ганц, хоёр удаа уугаад үлдсэнийг нь нөгөө хоёр хуваагаад уусан. Тэгээд пивоо ууж дуусаад бид хойшоо зам гарч явахад тэр залуу  миний утасны дугаарыг асуухаар нь би өгөөгүй. Тэгээд би гражнуудын дунд ороод бие засчихаад гараад ирэхэд Б доошоо нүүрээ дараад суучихсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан...асуухад саяны залуу чиний утасны дугаарыг өгөхгүй гэтэл цохичихлоо гэсэн” гэжээ.  Харин дэлгүүрийн худалдагч “…таних залуу хоёрдахь удаагаа пиво аваад гарсны дараа тарган 50-55 орчим насны насны эмэгтэй, туранхай өндөр 35 орчим насны залуутай орж ирээд танай дэлгүүрт нэг залуу гар утсаа тавьж пиво авсан уу гэхээр нь би тиймээ гэж хариулахад гараад явцгаасан…Эрэгтэйн амнаас цус гарсан байсан...” гэжээ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.