Сэтгүүлч Улмаа юуны учир автобусанд хамт явсан охиноо чирч буув

2016/09/26
Share |
Хүмүүс:
Сэтгүүлч Улмаа юуны учир автобусанд хамт явсан охиноо чирч буув

Сэтгүүлч Уламбаяр автобусанд явж байхдаа нэгэн охины утсаар ярих яриаг сонсон үнэтэй зөвлөгөө хайрлажээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэнийг уншигч таньд бүрэн эхээр нь хүргэж байна.

Нисэхийн автобус хүн багатай. Зам зуур ганц хоёр хүн нэмэгдсээр. Вива ситигээс нэг хөөрхөн охин суув. Үзмэн ягаан пальто, хар трико бас лакан туфль. Оюутан байрын төрхтэй даруухан ч юм. Удалгүй утас нь дуугарч тэр авлаа. Дэргэд минь зогсох тул яриа нь сонсогдоно. Хүүе Сараа чи амьд уу? Хүн залгаад байхад утсаа аваач ээ! Фэйсбүк рүү чинь хүртэл бичээд байхад. Найз нь маргааш урагшаа явлаа. Хамт явна биз дээ? Чи зүгээр л гадаад паспортоо өгчих. Нөгөө ярьж байсан ажлаа хийнэ. Санаа зоволтгүй хурдан сурнаа. Чи угаасаа гоё бүжиглэдэг. Жилийн 6 сая болж л байгаа биз дээ. Чи жилийн чөлөө авна гэсэн ш дээ. Хэдүүлээ гоё явчихаад ирье. Чи бид 2-той нийлээд 8 охин байгаа. Нээх их хувцас хэрэггүй шүү. Ойр зуурын өмсөх юм аа л авчих. За найз нь орой залгая. Паспортоо гаргаад тавьчихаарай гэсээр утас тасрав. Охин утсаа атгасан чигээр бодолд автав. Явах уу яах уу гээд эргэлзэж буй бололтой. Ийн автобус явсаар Бөмбөгөр дээр ирлээ. Буух буудал минь болохоор би ч бослоо. Тэгсэн охин зөрөөд сууж байх юм. Тэсвэр алдаад охины гараас шууд татаад чирээд буув. Автобусан доторх хүмүүс гайхаж байгаа нь илт. Хориглоогүйг бодоход маргасан хосууд гэж харсан байх. Охиныг хөтөлсөөр Орон зайн хашаанд ороод хэллээ. Миний дүү сая ярьсан хүнтэйгээ битгий яв! Тэнд очоод юу хийхийг чинь би мэдэхгүй ээ. Гэхдээ яавч олигтой биш юм шиг санагдаад байна. Ахыг нь Уламбаяр гэдэг юм. Май энэ миний нэрийн хуудас. Над руу дохиод ч хамаагүй холбоо бариарай. Яг чам шиг хөөрхөн охид хүний наймааны золиос болдог юм шүү. Тэр найз чинь орой залгавал утсаа битгий ав! Хэрвээ чи урагшаа явдаг л юм бол амьдралдаа маш том алдаа хийнэ шүү! Сургууль соёлдоо явж чадахгүй бол жилийн чөлөө аваад ажил хий. Миний нэг таньдаг хуурай ах оёдолын цех ажлуулдаг. Тэнд очоод сураад ч хамаагүй ажилтай бол. Өдрийн хоол, унааны мөнгө өгдөг. Манай ажил энэ Урт цагааны өмнөх Монгол Ньюст байгаа. Улмаа ах гээд сураад очвол заагаад өгнө. За ах нь явлаа. Заавал холбогдоорой. Ургагшаа битгий яваарай!!! Чамаас гуйлаа шүү! Ингэж хэлээд бид 2 салав. Охин хэсэг зогсож байснаа Гэсэр сүмийг чиглээд алхав. Байшингийн завсараар харж зогссон би түгшсэн хэвээр. Арай ч толгой нь эргээд явчихгүй байх гэдэгт итгэж ядна... Магад үүнийг уншиж буй хүн та бодоод үзээрэй. Хэн нэгэн нүдний чинь өмнө алдах гэж байвал заавал туслаарай. Нэг ч гэсэн Монгол охин тэр муухай хүний наймаанаас холуур байг. Зүгээр л бие биенээ хайрлая. Баярлалаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Уншигч Энэ одоо тэгээд мэдээ, мэдээлэл үү? хүний нүүр ном ухаж бичсэн юмыг нь нээх сүрхий гарчиг өгч ирээд л тавих юмаа, юу ч гэхэв дээ
IP:202.9.41.133  2016-09-26 17:00:17
зочин сайн vйлс Сэтгvvлч залуу энэ охинд сайн vйлс хийжээ харин тэр охин сайхан сэтгэлтйэй хvний захиасийг яах болхариу гарах боловуу??????!!!!!!!
IP:103.229.120.53  2016-09-26 17:07:37
zochin sain uil hiijee
IP:202.131.235.198  2016-09-26 17:11:54
Xaxa Hunii utasni yaria bugd sonsogddogin boljinyy Zohiol yum bish Uu? Sayhan bs tulenhii nuurt gd yavaad bsn haluun togoond nuureeree Unasan Hun sorvi ch gui edgenhgui l Dee Setguulchid medee oldohgui zohiol bichdeg bolj
IP:103.212.119.50  2016-09-26 17:58:19
Зочин Сэтгуулч залууд баярлаж бна охид Минь дотороо бодолтой дороо суурьтай бх естой шуу
IP:182.160.33.1  2016-09-26 18:48:10
Хахах Данаа худлаа юм зохиож бичнэ эсвэл хүнээс хуулаад л өөрөө бичсэн юм шиг шаачаг залуулдаа
IP:122.201.31.80  2016-09-26 20:10:57
Доржоо Худлаа шаалтуур гар ш дээ. Зохиогоогүй гэж хэн батлахын
IP:103.57.95.175  2016-09-26 21:09:40
Bi Unen bol zuv l um hiijdee. Zohiol bish bol.....
IP:139.5.217.77  2016-09-26 21:44:25
Zochin Bayar hurgee. Manaid ouytnuydad tohirson alban esnii zubshuurugdsun tsagiinajil bh heregtei bna. Mungiig dir ni ugdug. Ug ni umbuh zasgiin gazar tulubluj bsan shu de. Heregjuuleesei
IP:202.9.41.94  2016-09-26 22:17:12
монгол үнэн байгаасай тэгвэл их сайн юм хийжээ. залуу хүн, бас амьдрал мэдэх хүн залуу охинд ямартай ч юм бодуулсан байгаасай бүр эргэлт хийж чадсан байгаасай
IP:124.158.92.27  2016-09-27 09:21:07
Уншигч Зохиолч байсан яахав. Хүнд сургамж авахаар зүйл байна. Охидууд минь ухаантай байцгаагаарай.
IP:124.158.90.25  2016-09-27 09:24:42
zochin Zohiol ch gesen zuv sedev l hundsun bnashd setguulchid er ni ihenh ni zohiodog shuu dee zarim shaardlagatai thoildold sain zohiol bas l tsochroidog shuu..ene chin setguulzuin neg taktik bh
IP:103.57.92.94  2016-09-27 09:41:11
mgl sain zalyy shvv
IP:139.5.219.241  2016-09-27 09:47:01
zochin Tiim shuu ajillah nuhtsul hovor amidral hetsuuene niigemd ouytan ohid osvor ohid ih helmegdeh yumdaa.Sanaa zovoh yumgui suraltsaad bolovsroloo ezemshchihdeg baih yumsandaa.Ulambayar shig iim setgeltei setgelgeetei humuus ih baigaasai.Ohinii amidral yugaar ch soligdoj boloh bailaa.
IP:118.216.252.30  2016-09-27 11:30:54
За даа Тэнэг охин явах биз. Бусдын үгийг сонсдог залуус Монголд байхгүй болсон
IP:203.169.50.100  2016-09-27 15:37:21
zochin skyteliin utas bsan bhaa tegvel ch saihan sonsogdono shuu dee
IP:103.229.122.254  2016-09-27 15:55:32
зөв санаа Ахын сургаал алт гэгчээр нэг ч болов хүнд зөв л үг хайрласан байна даа Ухаар ч ойлгох эсэх нь тэр охинд л үлдсэн байна
IP:59.153.115.155  2016-09-27 15:56:17
ХЭХЭ ЭНЭ ГАР ҮНЭН ТЭНЭГ ХАР ГИЧИЙ
IP:202.5.196.33  2016-09-27 16:28:29
MGL Sain l bn harin tsarai muutai ohin bsn bol ulmaa huu yaah bsan bol bodmoor l ohid min eriin sadar gert emiin sadard turd gej...
IP:202.9.41.206  2016-09-27 18:40:48
ganaa Haraagaad zuheed bhiin yamar humuus iim baidgiin boloo hun turhtei bolohoos humuun lav bish
IP:2.64.121.48  2016-09-28 01:48:27
o Sain bna
IP:139.5.217.9  2016-09-28 11:54:53
пүүгий ЭНЭ НЭГ ДУЛТРАЙ МААРУУХАН ОРЧУУЛАГЧ...ЭНД ТЭНДЭЭС ХӨӨГДӨӨД Л ЯВАХ ЮМДААА...хаха ...АВТУСНААС БАС ХӨӨГДЖЭЭДЭЭЭЭ
IP:202.131.230.162  2017-07-27 13:41:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.