Аавынх нь нууц амраг хүүгийнх нь амь насыг захиалгаар хөнөөлгөжээ

2016/09/27
Share |
Хүмүүс:
Аавынх нь нууц амраг хүүгийнх нь амь насыг захиалгаар хөнөөлгөжээ

Энэ сарын эхээр Дорнод аймгийн  төвд долоон настай хүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач хүү ЕБС-ын хоёрдугаар ангид суралцдаг байсан ба хэргийг анх цагдаагийн байгууллагаас утасны цэнэглэгч ашиглан хоолойгоо боож амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж. 

Тодруулбал, талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад мөнгө өгөн хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай эх сурвалж мэдээллэж байна.  Сэжигтэн С нь өөрөө нэг нас гарантай нялх хүүхэдтэй бөгөөд одоогоор талийгаачийн эцэгтэй хамт саатуулагдан шалгагдаж байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн амь насаа алдсан бяцхан хүүгийн дурсгалд зориулж Дорнод аймгийнхан энэ сарын 28-нд буюу маргааш зул өргөх ёслол хийхээр болжээ. 

эх сурвалж мэдээ.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.