Хүмүүс: |
АНУ-ын Лос-Анжелес хотын Цагдаагийн газрын нэгэн мөрдөн байцаагч “Нью-Йорк Никс” багийн холбон тоглогч Деррик Рөүзд эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг нотлон өгүүлжээ. Рөүз бусадтай хамтарч хүчингийн хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа юм.
30 настай нэгэн эмэгтэй Рөүз өөрийн хоёр найзын хамтаар 2013 онд түүнийг согтууруулах ундаагаар шахаж байгаад хүчиндсэн хэмээн гомдол гаргасан байна. Рөүзийн өмгөөлөгч нэхэмжлэгч тал алдартай тамирчнаас мөнгө салгаж авахын тулд цагдаад гомдол гаргасан хэмээн ярьсан аж. Тэгвэл нэрт тамирчин залууд үнэхээр л эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Түүний хэргийг шүүх хуралдаан ирэх сарын 04-нд болох юм. Эх сурвалж www.wikimon.mn