Н.Баянсайхан захирал та мундаг байж болно, гэхдээ хүмүүсийг бодох хэрэгтэй!

2016/09/27
Share |
Хүмүүс:
Н.Баянсайхан захирал та мундаг байж болно, гэхдээ хүмүүсийг бодох хэрэгтэй!

Намбарын Энхбаярыг Монгол Улсын төрийн тэргүүн байхад төрийн шагнал энгэртээ зүүлгүүлсэн “Баярс констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Насанбуянгийн Баянсайхан гэж эмэгтэй өөрийгөө хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг нэгэн. Мэдээж тэр хүчирхэг эмэгтэй байж болно, түүнд тийм бүрэн эрх бий. Гэхдээ хүн хүчирхэг байх тусмаа бусдыг боддог, энэрдэг байх ёстой болов уу. Гэтэл Н.Баянсайхан захирлын тухайд хэт хүчирхэг нэгэн бололтой юм.

Түүний  “Баярс констракшн” компанитай холбоотой гомдлоо Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани,  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 300 ажилтан албан ёсоор илэрхийлснийг уншигч та санаж байгаа биз ээ. “Баярс констракшн” компанийн зүгээс тус компанийн ажилтнуудын 594 айлын орон сууцыг барихаар дөрвөн жилийн өмнө шалгарч, ажлаа сүр дуулиантай эхлүүлсэн ч,  өнөөдрийн өдрийг болтол ажилтнууд байрандаа орж чадаагүй учраас гомдол саналаа хэвлэлээр дамжуулан илэрхийлэхэд хүрсэн байдаг. Уг нь тэдгээр ажилчид гэрээ ёсоор урьдчилгаа 30 хувиа төлцгөөсөн бөгөөд барилгын явц 70 хувьд хүрэхэд үлдсэн төлбөрөө хийж, өнгөрсөн он гэхэд байрандаа орох ёстой байсан ч,  “Баярс констракшн” компани тэдгээр ажилтнуудаас төлбөр мөнгийг нь авсан хэрнээ өнөөдрийг хүртэл байранд нь оруулаагүйд иргэд гомдолтой байгаа юм. УБЦТС компанийн 100 гаруй ажилтны 60 хувь нь 70-аас дээш хувийн төлбөрөө өгсөн бол үлдсэн 30 гаруй хувь нь 30-аас дээш хувийн төлбөрөө төлчихөөд байгаа гэж буй.  Үйлдвэрчний хорооны дарга Ц.Мөнхдорж хэлэхдээ “Баярс констракшн” компанийн барьж гүйцэтгэж байгаа гэх 594 айлын орон сууцанд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн нийт 300 гаруй ажилтан орохоор гэрээ хийсэн юм байна.

Ер нь бол  “Баярс констракшн” компани өнгөрсөн хугацаанд хэл ам таталж ирсэн байдаг. Улсын мэргэжлийн хяналтын газраас 2008 онд барилгын томоохон компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийх явцад “Баярс констракшн” компанийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлын талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч С.Зэст хэвлэлийнхэнд мэдээлж байсан байдаг. Тэр хэлэхдээ “Тус компани Сүхбаатар дүүргийн нутагт Гаалийн ерөнхий газрын барилга, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх V сургуулийн дэргэд 40 айлын орон сууц барьж байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу сантехникийн угсралтын ажлыг зогсоогоод байна. Тус барилгын наймдугаар давхрын ханын диафрагмыг газар хөдлөлийн зохих стандартын дагуу хийгээгүй. Диафрагм алдагдсаныг шинжээчид дүгнээд барьж болно гэсний дагуу үргэлжлүүлэн барьсан тухай ярьж байсан. Харин V сургуулийн дэргэд барьж байгаа орон сууцын хувьд зургийн дагуу бариагүй, шинээр зөвшөөрөлгүй давхар нэмж угсарсан. Ханыг өөрсдийн үйлдвэрлэж буй перилит материалаар барьжээ. Түүнчлэн дээрх хоёр барилга нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурыг урд хөршийнхтэй хольж барьжээ. Барилгын материалын цемент, зуурмагийн чанар нь стандарт хангахгүй байгаа. Зуурмагийн химийн нарийн шинжилгээг хийлгээгүй байсан”  хэмээн хэлж ярьж байв.

Түүнчлэн тус компанийн V сургуулийн дэргэд барьж буй  орон сууцны барилгын давхар нэмсэн асуудлыг шалгаж стандартад нийцэж буй эсэх, газар хөдлөлийг тэсвэрлэх эсэхийг шинжилж дүгнэлт гаргасны дараа нураах, барилгын ажлыг үргэлжлүүлэх талаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэдгээ хэлж байсан юм.

“Баярс констракшн” компани нь өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас, тэр дотроо Гаалийн ерөнхий газрын захиалгаар зарласан тендер болгонд дандаа ялалт байгуулдаг ч гүйцэтгэл хийхдээ хойрго, Мэргэжлийн хяналтын газар болон байгаль хамгаалагч байгууллагуудын зүгээс байнга хэл ам таталж ирсэн гэхэд болно. “Баярс констракшн”-ыг АТГ- 5 жилийн өмнө шалгаж байсан байдаг. Барилгын гүйцэтгэл, чанар стандарт, тендерт оролцсон байдал гээд холбогдох байгууллагуудын зүгээс зайлшгүй шалгах шаардлагатай асуудал олон байсан гэх мэдээлэл бий. Тус компани Замын-Үүд олон улсын боомтын зам, барилга, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр болсон ч бас баахан хэл ам дагуулсан. Засгийн газрын худалдан авах бараа, үйлчилгээний чиглэлээр зарласан Замын-Үүд боомтын рентген төхөөрөмжийн цогцолборын авто зам, талбайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон Ачааны терминалын зам талбай, агуулахын өргөтгөлийн барилгын ажлыг тухайн компанийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх дараа төлөгдөх нөхцлөөр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг “Баярс констракшн” 2010 оны хавар, тус тус авсан бөгөөд захиалагч нь Гаалийн ерөнхий газар юм. Гэвч дээрх ажлуудыг  хийх гэж баахан удаж, улмаар шалгагдахдаа хүрч байсан байдаг. Гол нь өмнөх ажлаа хийж гүйцэтгээгүй байтал нь тус компани тендер байсхийгээд л авч чадаж ирсэн нь хачирхалтай л даа. Замын-Үүдийн тендерийг авахаасаа өмнө Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн зам, өргөтгөлийг хийхдээ хугацаанд  нь ашиглалтад оруулаагүйгээс асуудал үүсч аудитын шалгалтаар хэл ам таталж байсан тус компани өнөөдөр 300 иргэдийн гомдолд дарагдаад сууж байхад, компанийн захирал нь өөрийгөө хүчирхэг эмэгтэй хэмээн итгээд телевизээр гоё сайхан юм яриад сууж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Взять кредит биткоинР°Ð¼Ð¸ ЧеркессРº купить шишки Курс доллара вебмани Банк kazkom НаркотиРºÐ¸ в Чите Яндекс деньги через Ð±Ð°Ð½ÐºÐ¾Ð¼Ð°Ñ ‚ сбербанРºÐ° СреднекР¾Ð»Ñ‹Ð¼ÑÐº купить Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) купить Пятку Армавир Киви ваучер что это такое ЮникредР¸Ñ‚ банк Ð´ÐµÐ±ÐµÑ‚Ð¾Ð²Ñ ‹Ðµ карты СбербанРº онлайн Ð¿ÐµÑ€ÐµÐ²ÐµÑÑ ‚и на webmoney АмерикаР½ÑÐºÐ¸Ð¹ обменниРº bitcoin Daweda exchange отзывы Кратом Обмен webmoney на payeer ÐŸÐ¾Ð¿Ð¾Ð»Ð½Ð¸Ñ ‚ÑŒ счет мтс через киви Логины и пароли от вебмани с деньгамР¸ купить Хэш НовокубР°Ð½ÑÐº ЩербетлР¸ миксы ПриватбР°Ð½Ðº валют Пумб Ð·Ð°Ñ€ÐµÐ³Ð¸ÑÑ ‚рироват ь чек ÐŸÐµÑ€ÐµÐ²ÐµÑÑ ‚и btc в рубли Обмен валют электроР½Ð½Ñ‹Ñ… Как Ð¿ÐµÑ€ÐµÐ²ÐµÑÑ ‚и с киви на яндекс Как Ð´Ð¾Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ Œ Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в тор браузер Купить Героин Асбест СбербанРº онлайн перевод на qiwi кошелек Купить Гашиш в Татарск Как Ð¿Ñ€Ð¸Ð²ÑÐ·Ð°Ñ ‚ÑŒ ÐºÑƒÐºÑƒÑ€ÑƒÐ·Ñ ƒ к paypal СбербанРº онлайн перевод webmoney Yandex money to webmoney Деньги за комментР°Ñ€Ð¸Ð¸ в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е МножитеР»ÑŒ bitcoin БеларусР±Ð°Ð½Ðº карты Paypal отзывы Обмен qiwi на wex rub Second bitcoin
IP:141.101.132.241  2018-08-19 06:51:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.