“Галзуу зугаалга”-ын залууст юу тохиолдох вэ?

2016/09/27
Share |
Хүмүүс:
“Галзуу зугаалга”-ын залууст юу тохиолдох вэ?

..Их сургуулийн нэг ангийн долоон найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарлаа. Гэтэл Мишээлийн найз залуу Билгүүн үл мэдэгдэх шалтгаанаар зугаалганд явсангүй. Хүн бүхний төлөө санаа тавьж явдаг, ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан иртэл тэднийг санаандгүй үйл явдлууд угтана...

“Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга” уран сайхны кино өнгөрсөн бямба /2016.09.24/ гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ.

"Галзуу зугаалга" киноны зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж, продюсерээр Б.Шүүдэрцэцэг, зургийн даргаар С.Өлзийхүү нар ажиллажээ.

Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад андын нөхөрлөл, хүн чанар, үнэнч хайрын үнэ цэнийг ухаарч буй залуусын тухай өгүүлэх онц сонирхолтой үйл явдалтай энэ киноны гол дүрүүдийг дараах залуу уран бүтээлчид амилуулжээ.

“Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга” уран сайхны кино өнгөрсөн бямба /2016.09.24/ гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ.

Жүжигчин Х.Баярмаа гаднаа хөнгөмсөг мэт харагддаг ч хүнлэг нинжин сэтгэлтэй, эрэмгий бүсгүй Хуланд, ажилсаг, халамжтай, гарын дүйтэй ч хайртай бүсгүйнхээ сэтгэлийг булааж чадаагүй Тайвангийн дүрд жүжигчин А.Алтанхуяг, сургуулийнхаа охидын харцыг булаасан царайлаг, сурлага сайтай, манлайлагч атал, аюул тулгарахад мөн чанар нь илэрдэг Билгүүний дүрд “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч Э.Энхболд, ангийнхаа хамгийн хөөрхөн гэгддэг ялдамхан Мишээлд “Яг түүн шиг” шоуны оролцогч, загвар өмсөгч С.Сарнай, ном их уншдаг, бодлогошронгуй, өвөрмөц зантай Нарангаравт Х.Намуун нар тогложээ.

“Галзуу аялал” кино групп Богд хан уулын Хүрхрээгийн аманд байрлаж зураг авалтаа хийсэн бөгөөд томоохон түүхэн киноноос дутахгүй натур байгуулсан нь залуу жүжигчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлснийг жүжигчид нээлтийн үеэр онцолж байв.

Киноны хөгжмийг "Нисванис””-ын Амгаа бичиж, зураачаар Э.Батхүлэг, ерөнхий зураглаачаар Крис Мартин хэмээх америк зураглаач ажиллажээ. Крис Мартин зураг авалтаа 4К форматаар олон улсын чанарын стандартын дагуу хийсэн байна.

“Галзуу зугаалга” уран сайхны кино бүх кино театруудад гарч байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.