Талийгаач хүүгийн аав Цэдэвдорж эхнэрийнхээ нүдийг сохолж байжээ

2016/09/28
Share |
Хүмүүс:
Талийгаач хүүгийн аав Цэдэвдорж эхнэрийнхээ нүдийг сохолж байжээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд  долоо настай хүү  цахилгаанд цохиулсан байдалтай эмнэлэгт ирээд амь насаа алдсан ноцтой хэрэг гарч олныг цочирдуулаад байна. Уг хэрэг энэ сарын 6-ны өдөр гарч хүү нэг хоногийн дараа нас барсан талаар албаныхан мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан бөгөөд түүнийг санаатайгаар бусдад захиалга өгч амь насанд  нь хүрсэн болох нь мөрдөн байцаалтын эхний шатанд тогтоогдсон болохыг баталсан юм.

 

Уг хэрэгт сэжигтнээр 16 настай Б, захиалагч гэгдээд буй 24 настай н.Сэлэнгэ, талийгаач хүүгийн аав Ц.Цэдэвдорж нарыг цагдан хориод байгаа аж. Тэгвэл гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэж, өөрөөсөө хэдэн арван насаар дүү хүнтэй амрагийн харилцаатай байсан Ц.Цэдэвдорж гэж хэн бэ?

 

Ц.Цэдэвдорж, эхнэр М болон талийгаач хүүгийн хамтаар


Баттай эх сурвалжийн мэдээллээр Ц.Цэдэвдорж нь 1967 онд төрсөн бөгөөд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж хүүхдийн колонид явж,  аймгийн төвийнхөө мөрдөнд хэд хэдэн удаа орж байсан зартай нэгэн гэнэ. Тодруулбал,  тэрбээр насанд хүрээгүй үедээ тухайн үеийн хүүхдийн колонид хулгайн хэргээр ял эдлэж байсан бөгөөд социалист нийгмийн гажуудал, хүүхдийг шоронд хийж биеэр нь ял эдүүлдэгээс болж тэнд эрүүгийн гэмт хэрэгтэн болох сууриа анхлан тавьсан аж.

Улмаар 1990-ээд онд германд үйлдвэрлэсэн суудлын жижиг тэргийг Монгол улсын хилээр хууль бусаар давуулан, олсон мөнгөөрөө  урдаас хужаа спирт зөөдөг байжээ. Энэ шалтгаанаар түүнийг маш олон удаа Дорнодын цагдаа, хилийн цэргийнхэн барьж, хорих арга хэмжээ авч байсан ч хуулийн цоорхойгоор хөнгөн шийтгэгдэж дөнгөдөг нэгэн байсан гэдгийг нутгийг иргэд ярьж байна.

 

Энэ үедээ буюу Б.Цэдэвдорж нь хоригдож байх хугацаандаа албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б-г зарга хийж ажлаас нь халуулсан бөгөөд ажлаасаа халагдсан цагдаа удалгүй амиа хорлосон байна.

Мөн цагдан хорих байрны дарга асан Б-гэгчийг УЕП-н дэргэдэх Мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж улмаар ажлаас нь халуулж, Солонгос улсад ажиллахаар явах өдөр нь нисэх онгоцны буудал дээрээс баривчлуулж байсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

 

Тэрбээр хэдэн жилийн өмнө  талийгаач хүүгийн ээж М-ийг хөлдүү махаар цохиж нэг нүдийг нь сохолсон ч эхнэр нь гомдол гаргалгүй хэргээс мултарч байжээ. Талийгаач хүүгийн ээж М хоёр хүүхэдтэй бөгөөд бага нь талийгаач хүү байжээ. Тэрбээр нөхөртөө зодуулснаас  хиймэл нүдтэй явдаг болсон байна.

 

Нутгийн иргэд Ц.Цэдэвдоржийг  авир муутай, ямар ч хэргээс мултарч үлддэг гэдгийг тодотгосон юм.

 

Бидэнд энэхүү мэдээллийг өгсөн  иргэний хэлснээр, "Хэргийн цаана Ц.Цэдэвдорж нуугдаж байх магадлалтай. Цагдаагийнхан үүнийг маш сайн шалгах хэрэгтэй" гэсэн юм.

 

Эх сурвалж: Zuvsongolt.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.