Хүмүүс: |
Өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг АТГ-аас баривчилсан гэнэ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар баривчилсан бөгөөд түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч эхнэрийнхээ “Говь повер” компанид 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр баримтанд тулгуурлан ийнхүү баривчилсан гэнэ.