БНСУ-ыг зорьж байгаа иргэд хил дээрээс буцаж байгаа шалтгаан

2016/09/29
Share |
Хүмүүс:
БНСУ-ыг зорьж байгаа иргэд хил дээрээс буцаж байгаа шалтгаан

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад гадны улс, орныг зорих иргэдийн тоо нэмэгдэж, тэр дундаа Өмнөд Солонгосыг зорих иргэдийн тоо нэмэгджээ. Гэвч ийнхү явсан иргэдийн нэлээдгүй хэсэг нь тус улсын хи дээрээс буцаж байгааг албаныхан хэлж байна. Харин ингэж буцах болсон нь дараах шалтгаантай байгааг тэд мөн хэлж байгаа юм.

Тодруулбал БНСУ-ыг зорьж байгаа иргэдийн ихэнх нь очих хаяг байхгүй, хаяг буруу, аялалын визээр ирж ажил хийж цагаачлалын хууль зөрчих магадлалтай гэсэн шалтгаанаар буцсаар байгаа аж. 

Иймд хил гаалиар гарахдаа гарах хуудсаа алдаа мадаггүй бөглөж, очих хаяг буудал захиалгаа баталгаажуулж, мөн хилийн шалганы өрөө рүү орсон тохиолдолд бэлэн мөнгө хэр байгаа эсэхийг шалгаж байгаа тул ядаж явахдаа олон улсын виза мастер зэрэг ямар нэг карт биедээ авч гарахыг зөвлөж байна. Мөн аялалын хуваариа хэвлээд биедээ авч явахыг зөвлөж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.