Хөтлөгч П.Анужин миссүүдийг тодруулна

2016/09/29
Share |
Хүмүүс:
Хөтлөгч П.Анужин миссүүдийг тодруулна

Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн Монгол улсад зохион байгуулагдахад 10хан хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний албан ёсны  хэвлэлийн бага хурал яг одоо GRAND HILL зочид буудалд  болж байна.

“Face of beauty international” миссийн  тэмцээний Монгол талын шүүгч хэн байх нь өнөөдрийг хүртэл нууц байсан. Тэгвэл тэмцээний шүүгчдийн нэг нь  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин болохыг "Mongolian Beauty Association"-аас  албан ёсоор мэдэгдлээ. 

Хөтлөгч П.Анужин  чамгүй сайн  хөтлөгч гэдгээ харуулаад амжсан төдийгүй Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд  зүй ёсоор ордог.  Тэрээр амаржаад удаагүй байгаа ч гэлээ урьдынхаасаа  ч илүү үзэсгэлэн төгөлдөр болжээ.  

Дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны миссүүд хүрэлцэн ирж гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөхөөс гадна П.Анужин шүүгчээр ажиллаж тус тэмцээний бас нэгэн тод өнгө  байх  нь дамжиггүй биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хүрэлэ АНУЖИН БОЛ БАЙГАЛААСАА ӨГӨГДӨЛТЭЙ, УХААНТАЙ БОЛОВСРОЛТОЙ САЙХАН БҮСГҮЙ. АМЖИЛТ.
IP:64.119.17.197  2019-01-21 12:38:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.