“Камертон”, “Никитон”-той үдэш

2016/10/01
Share |
Хүмүүс:
“Камертон”, “Никитон”-той үдэш

Өнгөрсөн үдэш энэ намрын сүүлчийн задгай шоу болох  “Улаанбаатарын намар”  нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр боллоо. Тус арга хэмжээнд “Никитон, “Камертон” хамтлаг оролцож, бүрэн хэмжээний тоглолтыг олон нийтэд толилууллаа.

 

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболд санаачилсан. Тэрбээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жил иргэддээ нээлттэй ажиллахаа мэдэгдсэн юм.

 

Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн. Нэгдүгээр хэсэгт “Камертон” хамтлагийн залуус “Явах цаг боллоо”, “Хэн ч уйдаагүй хайр” зэрэг хуучны дуугаа болон сүүлд гаргасан шинэ уран бүтээл болох “Асах гэрэл” зэрэг дуугаа хүргэлээ.

 

Харин хоёрдугаар хэсэгт “Никитон” хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Тус хамтлагийн дуучин Б.Батчулуун “Нууцхан сэтгэл”, “Хос хунгийн дууль”, “Нандин шүтээн” зэрэг хуучны дуугаа талбай дээр цугласан олонтой хамтран дууллаа.

 

Тоглолтын төгсгөлд “Камертон” хамтлаг “Арваннайман нас” дуугаа хүргэж, тус дууны аяыг “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглосон нь сонихон байв. Үүний дараа Нийслэлийн Засаг Дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар тус хоёр хамтлагийн дуучидтай хамтран “Сэтгэлийн жигүүр” дууг дуулснаар шоу тоглолтын арга хэмжээ өндөрлөсөн юм.

 

Тоглолтын дараагаар зарим үзэгчийн сэтгэгдлийг сонсоход “Никитон”, “Камертон” хамтлагийнхан нэгдэж талбай дээр үнэгүй тоглолт хийнэ гэж сонсоод үнэхээр итгээгүй. Би багадаа “Камертон” хамтлагийн дууг сонсож өссөн. Энэ хамтлагийн залуус өнөөдөр ч яг л тэр үеийнх шигээ сайхан дуулж байна. Хуучны сайхан дурсамж сэргэж байна” хэмээж байлаа.

 

 

Ийнхүү нийслэлчүүд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

 

Г.Тэгшсүрэн shuud.mn 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Улаанбаатарын намар цэнгүүн үнэхээр сайхан болсон шүү. Нийт уран бүтээлчиддээ болон Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Амжилт хүсье
IP:103.212.117.27  2016-10-01 17:41:28
bzkzmthobi kiDh2tluzlzqeiqtsz, [url=http://uwexitgujtif.com/] uwexitgujtif[/url], [link=http://snhoxxxcyltq.com/ ]snhoxxxcyltq[/link], http://wjvaqbesrdmc.com/
IP:46.161.9.8  2017-02-02 13:17:48
CharlesTar wh0cd136039 Cymbalta Buy Propecia
IP:46.161.9.51  2017-06-30 22:19:35
Alfredgrecy wh0cd475417 bystolic your domain name precose dramamine la lopressor imitrex
IP:46.161.9.23  2017-08-03 05:11:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.