Архи уудаггүй арван алдартан

2016/10/03
Share |
Хүмүүс:
Архи уудаггүй арван алдартан

Архийг үзэн ядаж, амьдралын садаа гэж үздэг хүмүүс цөөнгүй. Алдартай хүмүүс дундаас архи огт уудаггүй 10 алдартныг танилцуулъя.

Тэдний зарим нь архийг хэтрүүлж уудаг байснаас жигшиж, одоо бол архи “амсахаа” больсон гэдэг.

1.Ким Кардашиан

Олон нийтийн сүлжээнд хамгийн алдартай Ким Кардашианы хувьд гоо сайхан, хувцас загвар, үр хүүхэд, гэр бүл гээд тун завгүй нэгэн. Түүний эл завгүй амьдралын хэмнэлд архи дарс багтдаггүй гэнэ.


2. Жим Керри

Инээдмийн киноны нэртэй жүжигчин Жим Керригийн хэлснээр “архи уухад амьдрал дэндүү гоёдно” хэмээсэн байдаг.

3. Эминем

Олон жилийн турш архи дарсанд мансуурч явсан реппер эмчилгээ хийлгэж, архи уухаа больсон билээ.

4. Женнифер Лопез

Үргэлж залуухан харагдаж чаддаг дуучин бүсгүйн хувьд архи тамхи бол арьсны маш том дайсан гэж үздэг тул архинаас хол байдаг гэнэ.

5.Тайра Банкс

Дөнгөж 12 настайдаа архи ууж үзсэн Тайрагийн хувьд гойд муухай санагдаж, ахин архийг амсахгүй гэж тангарагласан гэдэг.

6. Дэвид Бекхэм

Сайн аав, сайн нөхөр, сайн тамирчин Дэвид архи уудаггүй. Тиймээс л эрүүл биетэй, хурд хүчтэй байдаг байна.

7. Крис Мартин

Алдарт хамтлагийн дуучин Крис Мартин өмнөх эхнэр Гвинет Пелтроугийн эрүүл амьдралын хэв маягаар олон жил амьдарсан бөгөөд архи уудаггүй нэгэн.

8. Брюс Виллс

“Хатуу самар” киноны жүжигчин Брюс хатуу ундааг хүртдэггүй

9. Бен Аффлекк

Жүжигчин Бен Аффлекк мөн л архи уудаггүй алдартнуудын жагсаалтанд ордог.

10. Брэдли Куупер

Холливуудын жүжигчин Брэдли нэгэн цагт архийг чамгүй уудаг байсан боловч 29 настайдаа архинаас гарчээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: Breakingnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.