Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелес хотноо мэргэжлийн сүмочдын үзүүлэх тэмцээн боллоо. Үүнд дээд зиндааны 41 бөх хүч үзсэнээс эхний өдөр ёкозүна Асашёорюү, хоёр дахь өдөр комүсүби Кисэносато нар түрүүлжээ. Ингээд хоёр өдрийн түрүү бөхчүүд үнэмлэхүй аваргын төлөө өрсөлдөхөд их аварга Кисэносатог илүүрхэн хаяжээ. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн сүмогийн үзүүлэх барилдаан жил алгасахгүй хилийн чанадад болж байгаа бөгөөд Лос-Анжелест 21 жилийн дараа зохиогдож буй аж.
Энэхүү арга хэмжээний хүрээнд бөхчүүд сүмог сурталчлахын зэрэгцээ өөр олон үйл ажиллагаанд оролцов. Тухайлбал, ёкозүна Хакүхо МLВ-гийн "Лос-Анжелес Дожерс"-"Чикаго Кабс" багуудын тоглолтын нээлтийн бөмбөгийг шиджээ. Мөн сүмочид тус хотын нэрийн хуудас болсон Холливудад зочилж, сүмо сонирхогчидтой зургаа татуулж, гарын үсгээ тараасан байна. Мэргэжлийн сүмочдын хилийн чанадад хийх дараагийн жюнгё наймдугаар сарын 28-29-нд Монголд болох билээ.