Энэ сарын 19-нд бүх нийтээр амарна

2016/10/03
Share |
Хүмүүс:
Энэ сарын 19-нд бүх нийтээр амарна

Орон нутгийн ээлжит сонгууль 2016 оны аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт болно. Энэ өдөр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүх нийтээр амрах тухай СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэдээллээ. 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.