Ким Кардашиан үнэт эдлэлээ дээрэмдүүлжээ

2016/10/04
Share |
Хүмүүс:
Ким Кардашиан үнэт эдлэлээ дээрэмдүүлжээ

АНУ-н реалити шоуны од Ким Кардашиан Парис дах зочид буудалд үнэт эдлэл болон их хэмжээний мөнгөө дээрэмдүүлсэн гэж түүний төлөөлөгч болон Францын албаныхан даваа гарагт мэдэгдсэн гэж “AFP” агентлаг мэдээллээ.

Ким Кардашианыг буудлынхаа өрөөнд байхад нь цагдаагийн хувцас өмссөн хоёр этгээд нэвтэрч улмаар буу тулган, угаалгын өрөөнд нь түгжээд өрөөнд байсан үнэт эдлэл бэлэн мөнгийг авч одсон гэнэ.

Дээрмийн дараа Кимийн сэтгэл санаа ихэд тогтворгүй байгаа хэдий ч азаар биед нь халдаагүй гэдгийг төлөөлөгч нь мэдээлсэн юм.

Энэ хэргийн дагуу тус улсын цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж байгаа аж. Дээрэм өнгөрөгч ням гарагт болсон бөгөөд эхнэрээ дээрэмдүүлсэн гэдгийг сонссон нөхөр Канье Уэст Нью Йорк хотод болж байсан тоглолтоо цааш үргэлжлүүлж чадаагүй гэнэ.Тэрбээр үзэгчдээсээ уучлалт хүсээд” гэр бүлийн яаралтай хэргийн улмаас” тоглолтоо дуусгаж байгаагаа хэлжээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: Breakingnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.