Үр хөндөлтөөс амьд гарсан хүүгийн илтгэл олныг бишрүүлэв

2016/10/04
Share |
Хүмүүс:
Үр хөндөлтөөс амьд гарсан хүүгийн илтгэл олныг бишрүүлэв

Иосия Преслигийн гэр бүл 

Өмнөд Солонгосоос гаралтай, Оклахомад амьдардаг, 18 настай Иосия Пресли хүүгийн илтгэл олныг бишрүүлжээ. Түүний ээж 18 жилийн тэртээ жирэмсэн болсноо мэдээд үр хөндүүлэх гэж байсан ч аз болоход хүү амьд гарчээ. Учир нь хоёр сартай жирэмсэн эмэгтэйн хэвлийд ихэр хүүхэд байгааг мэдээгүй эмч ихрийн нэгийг авч, харин Иосия хүүг үлдээсэн байжээ. Хэдэн сар болоход дахин үр хөндөлт хийлгүүлэхэд оройтсоноо мэдсэн эх нь түүнийг төрүүлсэн ч хаясан байна. Хүү үр хөндөлтийн гайгаар нэг гаргүй төржээ.

 

 Иосия хүү “Уучлалт ба Хүний амьдралын үнэ цэнэ” сэдэвт илтгэл уншсан нь олон хүнийг бишрүүлжээ. Учир нь хэр их зовлонг туулж хүн болсноо мэдээд төрсөн эцэг эхдээ голдоо ортол гомдож байсан хүү “Хүүхэд бүр бурхнаас заяадаг болохоор би ч мөн заяа төөргөөрөө хүн болсон учир тэднийг уучилсан. Бурхан надад ямар их хайртайг би мэдсэн” гэхэд хуран цугласан 800 гаруй хүн зэрэг алга ташсан юм. 

Эхдээ хаягдаж асрамжийн газарт өссөн Иосия хүүг есөн хүүхэдтэй, Оклохомагийн гэр бүл өргөж авчээ. 

Тэрээр “Миний ах эгч, дүүгийн төрсөн эцэг эх үр хөндөлтийг сонгоогүй учир бид өнөөдөр ингээд халуун ам бүлээрээ байна. Тиймээс үр хөндөлт бол цорын ганц арга зам биш юм. Хүүхэдтэй болохыг хүсдэг олон гэр бүл байдаг. Үрчлэлт бол үр хөндөлтөөс илүү зөв шийдвэр” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.