Фото: Жүжигчин Туяа “Амьд барби”-гаас дутахааргүй харагдаж байна

2016/10/06
Share |
Хүмүүс:
Фото: Жүжигчин Туяа “Амьд барби”-гаас дутахааргүй харагдаж байна

Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг "Face of Beauty International 2016" наадмыг Монгол улс албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа билээ. Дэлхийн 60 орны мисс Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж,  Монгол улсын соёл уламжлалтай танилцан, тэмцээний үндсэн төрлүүдэд оролцсон бөгөөд энэ бямба гарагт "Соёлын төв өргөө"-д  титмийн төлөө өрсөлдөх билээ.

Харин тэмцээний хамгийн онцгой зочин буюу өөрийн гадаад төрх, дуу хоолой, байгаа байдал зэрэг бүх зүйлээрээ барби хүүхэлдэйг санагдуулам Украйны "Амьд барби" Валериа Лукьянова өчигдөр өглөө 6:25-д Монголд хүрэлцэн ирлээ.

Тэрээр "Face of beauty International 2016" олон улсын тэмцээний зочноор уригдаж, "Усны хувцастай гоо бүсгүй", "Топ модель" номинациудад шүүгч, "Төгсгөлийн ёслолын ажиллагаа"-ны үеэр өөрийн уран бүтээлээ толилуулахаар төлөвлөж байгаа аж. Харин тус тэмцээний шүүгчээр жүжигчин Туяа ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “амьд барби”-тай авахуулсан зурагаа цахим хуудаснаа тавьсан нь олон хүнээс мөн амьд барбитай адилхан байна гэдэг үнэлгээг аваад байгаа юм.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.