Шилэн Цогоогийн төрсөн дүү ажлаас халагдах өргөдөлөө өгчээ

2016/10/07
Share |
Хүмүүс:
Шилэн Цогоогийн төрсөн дүү ажлаас халагдах өргөдөлөө өгчээ

Нийтэд Шилэн Цогоо хэмээн хүндлэгдсэн иргэн Б.Цогтгэрэл УИХ-ын бүлгийн зөвлөхөөс Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар суга дэвшиж олон нийтийн ярианы сэдэв болж байсан билээ.

Тэрээр саяхан Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн Монголын талын тэргүүнээр сонгогдож төмөр замтай амьдралаа холбосон 15 мянган Монгол хүний эрх ашгийг хамгаалж явах эрхэм үүрэг хүлээн түүнийгээ нэр төртэй биелүүлэн Орос биш Монгол даргатай тэгээд зогсохгүй бүүр улс төрч биш мэргэжлийн даргатай болгож өгсөнд төмөр замчид ихээхэн ам сайтай байгаа бөгөөд УБТЗ-ын даргаар сонгогдсон Д.Жигжиднямаад ч олон нийт ихээхэн ам сайтай байна.

Тэгвэл саяхан Шилэн дэд сайд маань өөрийн нэгэн нууцыг дэлгэлээ.

Түүний төрсөн дүү өмнө нь Зам тээврийн яамны бичиг хэргийн ажилтан байсан бөгөөд хуульч мэргэжилтэй нэгэн ажээ. Төрийн албан хаагчийн шалгалтаа өгч, тангарагаа өргөн манайханы хэлдгээр "жинхэлчихсэн" байсан аж.

Харин төрсөн ах нь Дэд сайд болоод ирэх сургаар л өргөдөлөө өгч ажлаасаа өөрийн сайн дураар халагдсан бөгөөд энэ тохиолдолд гэнэт халагдсаны 6 сарын тэтгэмж олгодоггүй журамтай юм. Шилэн дэд сайдынхан угаасаа ийм их жудагтай хүмүүс үү? хэмээн цахим орчинд шуугилдаж дарга даамал, УИХ-ын гишүүдийн ах дүү хамаатан садан амраг хайртууд аль зөөлөн суудалд тухлаж байхад өөрийнхөө дүүг аваад явчихгүй яадаг нөхөр вэ? хэмээн гайхширсан сэтгэгдэлүүд ч бишгүй байна.

 

Юутай ч эрхэм дэд сайд дүүдээ санаа зовсон бололтой өөрийн Facebook хуудсандаа ийнхүү бичжээ.

 

Эх сурвалж : SONIN.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ìèêñ çàêëàäêà ñïá амфетамР¸Ð½ фото проксифР°ÐµÑ€ настройРºÐ° ищу работу распилоР²Ñ‰Ð¸ÐºÐ° куплю экстази по закладкР°Ð¼ мистер прет купить Гиблый Абинск Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ПереслаР²Ð»Ðµ-залеÑ
IP:193.93.192.16  2018-01-06 04:49:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.