Мөрийтэй тоглоомын газарт 30 гаруй залуус хутгалуулжээ

2016/10/10
Share |
Хүмүүс:
Мөрийтэй тоглоомын газарт 30 гаруй залуус хутгалуулжээ

Сүхбаатар дүүргийн харъяа Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай “Шош” хэмээх мөрийтэй автомат тоглоомын газарт өнгөрөгч шөнө 30 гаруй хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарлаа.

Хэрэг 02:00 цагийн үед гарсан бөгөөд мөрийтэй тоглоомонд их хэмжээний мөнгөө алдсан залуу тоглоомондоо улайрч “Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” хэмээн шаардсан байна. 

Гэвч хамгаалагч залууг хаалга онгойлгоход хэсэг бүлэг залуус тус тоглоомын газар руу нэвтэрч “АК” буу тулган дээрэм хийж, бусдын биед хохирол учруулжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд эх сурважийн мэдээлснээр хутгалуулсан хүмүүсээс 5-6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

эх сурвалж: time.mn 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.