Хүмүүс: |
Бүсгүй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ сайхан харагдахад учир бий. Өөрт тохирсон хувцасыг сонгож стиль имижээ бүрдүүлэхээс эхлээд гоо сайхан гээд охид эмэгтэйчүүдийн минь асуудал дундрахгүй. Тэгвэл тун удахгүй Стилист Bella Factnews.mn сайтаар дамжуулан бүсгүйчүүддээ долоо хоног бүр зөвлөгөө өгөх гэж байна. Bellа АНУ-ын Лос Анжелас хотноо хүүхэд наснаасаа амьдран, “California state university”-ийн “Бизнесс маркетинг” мэргэжлээр суралцаж төгссөн.Тэрээр эх орондоо ирээд бизнесээ үргэлжлүүлж, “Fashion S&I”-ийг Монголдоо нэвтрүүлэн, өөрийн нэрээр нэрлэсэн “Bella Boutique” салбар дэлгүүрүүдээ ажилуулдаг гэнэ. Мөн авъяас ур чадвараараа гайхагдан, гялалзаж яваа стилист Bella-г монголын нэртэй дуучид, жүжигчидийн стиль имижийг тодорхойлж, " facebook"- ээр зөвлөгөө өгдөг гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин энэ удаад тэрээр эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулж арьс гоо сайхан, зөв хооллолт, хувцаслалтын талаархи үнэт зөвлөгөөгөө Factnews.mn сайтаар дамжуулан өгөх гэж байгаа юм. Өөртөө анхаарал тавьдаг бүсгүйчүүд маань долоо хоног бүр Bella-гийн зөвлөгөөтэй хамт байгаарай.