Хөл хүнд бүсгүй "Энтеровирус-71"-ээр өвчилсөн байж болзошгүй

2008/06/11
Share |
Хүмүүс:
 Хөл хүнд бүсгүй "Энтеровирус-71"-ээр өвчилсөн байж болзошгүй

"Энтеровирус-71"-ээр үүсгэгдсэн гар-хөл-амны өвчлөлийн тоо манай улсад өчигдрийн байдлаар 2168-д хүрчээ. Үүнээс 1075 нь Нийслэлд, 1088 тохиолдол нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 188 хүн эмнэлэгт, 841 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Зургаа, долдугаар саруудад өвчлөлийн тоо эрчимжиж, тархалт ихсэнэ гэж мэргэжлийн хүмүүс анхааруулж байсан.

Анх өвчлөл гарсан даруйд өдөртөө зуу зуугаараа нэмэгдэж байсан бол одоогийн байдлаар өвчлөлийн тоо эрс буураад байна. Гар-хөл-амны өвчлөлийн тархалт хөдөө орон нутагт ихэсч байгаа нь "аюулын харанга" дэлдэх боллоо. Нийт өвчлөлийн тохиолдлуудыг аймгуудаар нь авч үзвэл Сүхбаатарт 334, Төв 136, Хэнтий 113, Дорнод 111, Сэлэнгэ 104, Дорноговь 78, Баянхонгор 42, Өвөрхангай 36, Архангай 34, Орхон 22, Говьсүмбэр 16, Булган 15, Хөвсгөл 10, Өмнөговь 9, Завхан 7, Дархан-Уул 7, Дундговь 6, Увс 6, Ховд хоёр хүн өвчилсөн байна. Өвчлөл хамгийн өндөр байгаа аймгийн тоонд Сүхбаатар, Дорнод ороод байна. Одоогийн байдлаар Дорнод аймагт гар-хөл-амны өвчнөөр өвчилсөн том хүн гурав байна. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй өвчилсөн гэх мэдээлэл бий. Өвчлөгсдийн дийлэнхийг 0-2 насныхан эзлэж байгаа нь өвчлөлийн 54 хувь нь юм. Өвчлөл өндөр байгаа аймгуудад Эрүүл мэндийн яамнаас тусгай хэсэг гарган ажиллуулж байгаа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.