Данс нээж өгсөн банкны ажилтанд үнэртэй ус бэлэглэхээр оролдоод ял сонсов

2016/10/12
Share |
Хүмүүс:
 Данс нээж өгсөн банкны ажилтанд үнэртэй ус бэлэглэхээр оролдоод ял сонсов

Данс нээлгэхээр өргөдөл материалаа бүрдүүлж байхдаа Гонконг дахь банкны ажилтанд "Шанел №5” үнэртэй ус өгөхийг оролдсон Хятадын бизнесменд зургаан сарын хорих ял оноожээ.

Гонконг бол авлигад өршөөлгүй ханддаг газар. Хэрвээ Хятадад ийм явдал болсон бол энэ нь бараг хэвийн үзэгдэл юм. Төрийн албан тушаалтнаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, хүндрэлтэй асуудлаа хялбархан шийдвэрлүүлэхийн тулд гар хүндрүүлэх нь эх газрын Хятадад байж болох ч Хонконгийн хувьд байж боломгүй үйлдэл ажээ. Үнэ цэнтэй бэлэг сэлт, чамин тансаг хүлээн авалт, дайллага цайллага нь Хятадын бизнес эрхлэгчид болон төрийн албан тушаалтнуудын хоорондын харилцааны нэг хэсэг бөгөөд үүгээрээ харилцааны түвшингээ тодорхойлдог гэнэ. Тиймээс Хятадад төрийн албан хаагчид үнэртэй ус бэлэглэх зэрэг нь тийм ч гайхаад байхаар зүйл биш бололтой.

 

Эх газраас ирсэн 44 настай бизнесмен Чен Зенши "HSBC” банкны салбарт данс нээлгэхээр өргөдөл гаргасан бөгөөд банкны зүгээс нэмэлт бичиг баримт шаардсаны дараа тэрээр банкны туслах менежерт 1350 долларын үнэтэй үнэртэй ус өгөхийг оролджээ. Банкны ажилтан Танг бичиг баримтыг хуулбарлахаар явсан хойно Чен боодолтой Шанелийн үнэртэй ус ширээн дээр нь тавьсан байв. "Энэ бэлэг бол ердөө л сайн санааны илэрхийлэл бөгөөд данс нээлгэх тухай түүний хүсэлтийг банк хүлээн авна гэдэгт найдаж байна” гэж бизнесмен эр хэлсэн байна. Банкны ажилтан бэлэг хүлээн авахгүй гэдгээ хэлээд данс нээлгэхээр гаргасан хүсэлт бүрийг тогтоосон журмын дагуу шийдвэрлэх ёстой байдаг гэжээ. Дараа нь банкны ажилтан удирдлагууддаа өөрт нь бэлэг өгөхөөр оролдсон тухай мэдээлснээр хэрэг үүсгэсэн аж. Хатуу чанга хуультай Хонконгийн банкны ажилтан яалаа гэж бэлэг нэртэй хахуулийг авах билээ. Ингээд бизнесмен эр шүүхээс ял авах нь тэр. Түүнийг Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна.

 

Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх хууль нь нийтийн алба болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг хамардаг. Нэлээд хатуу чанга заалттай. Бизнесмен Ченийг буруутгах үндэслэл болсон 9 дүгээр зүйл нь гэхэд л 7 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. Хэргийг Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комисс мөрдөн шалгаж, Коулон дүүргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. Шүүх хурлын үеэр Чен өөрийнхөө үйлдлийг ийнхүү бэлэг өгөх нь эх газрын Хятадад хэвийн үзэгдэл болсон найрсаг зангийн илэрхийлэл гэж тайлбарласан байна. Соёлын ялгаа болон Хонконгийн хуулийн талаар мэдлэггүй байдлаасаа болж ийм тэнэг алдаа гаргасныг харгалзан үзэхийг өмгөөлөгч нь шүүхээс хүссэн ч шүүгч "Шударга, ёс зүйтэй байдал бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэ цэнэт зүйл юм. Эх газарт хэвийн болсон хэм хэмжээг бусад газарт хүлээн зөвшөөрөх албагүй. Соёлын ялгаагаар далимдуулан манай тогтолцоог бохирдуулахыг уучлах аргагүй” гэж хатуухан мэдэгджээ.

 

Эх сурвалж: АТГ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tuya Chanel 5 $1350.00 hurlee yu. Joohon tanagtai zalaarai.
IP:166.170.15.112  2016-10-12 12:22:53
Nyam Mongol Hongong shig boloh yumsan. Hahuuligui buh yum chin unencheer shudarga baival saihnaa. Jinhene n hurne sh dee!!!Manaid dan huuramch.
IP:211.238.85.2  2016-10-12 14:23:31
Zochin Hongkong dollar blguide 1350 n ene setguulchd sogtuu Medleggui humuus ene site d ajillah ymaa
IP:213.47.56.207  2016-10-13 00:54:07
Zochin Shudarga yos zui gedgiig ondort orgodog uchraad onoodor Gonkong iim saihan hogjiltoi bna. Manaih iim bolbol yamar saihan. hen hendee amar. Neg ni um goridohgui, nogooh ni um ogohgui, bugd l ajlaa zohih jurmaar ni yavuulna.
IP:98.228.252.196  2016-10-13 01:22:28
Xandy That”s not just logic. That”s really selsbine.
IP:188.143.232.32  2016-11-12 12:29:02
Karcy I love these arieclts. How many words can a wordsmith smith?
IP:188.143.234.155  2016-11-15 18:11:47
Travon Thanks for writing such an eaus-to-ynderstand article on this topic. http://gmbibjwkl.com [url=http://rfsxuolbqw.com]rfs xuolbqw[/url] [link=http://klzcyac.com]klzcy ac[/link]
IP:188.143.232.32  2016-11-16 00:55:35
Emily Such a deep anwsre! GD&RVVF
IP:188.143.232.32  2016-11-18 09:44:23
Frankie Alrgiht alright alright that”s exactly what I needed! http://nfbmdh.com [url=http://lwushw.com]lwushw[ /url] [link=http://clxmdmbqfli.com]c lxmdmbqfli[/link]
IP:188.143.232.27  2016-11-20 15:01:22
jelikrxgjuh RazolYmnvdvqjfrzmw, [url=http://xsvwkjjzzvex.com/] xsvwkjjzzvex[/url], [link=http://ajcbwagoykzo.com/ ]ajcbwagoykzo[/link], http://fzdzwbacisup.com/
IP:46.161.9.8  2016-12-08 10:05:07
Stewartweito wh0cd285608 valtrex
IP:46.161.9.20  2017-06-28 00:36:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.