“Guys”-ын Х.Бат-Ундрал хар тамхи хэрэглэхгүй байхыг залууст уриаллаа

2016/10/13
Share |
Хүмүүс:
“Guys”-ын Х.Бат-Ундрал хар тамхи хэрэглэхгүй байхыг залууст уриаллаа

Олны танил эрхэмүүд дэлхийн нийтийг цочроож буй хар тамхины хэрэгт холбогдох нь ихэссэн. Тэр дундаа Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучид хар тамхины хэрэгт холбогдох болсон. Тэгвэл хамгийн сүүлд Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдон олон нийтийг цочирдуулсан билээ.

Түүний шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт болсон. Анхан шатны шүүхээс Х.Бат-Ундралд хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон юм. Харин тэрбээр шүүх хурлын дараа өгсөн ярилцгадаа залууст хандаж уриалга гаргажээ. Тэрбээр “Олны танил дуучин, залууст үлгэр дууриал болох үүрэгтэй урлагийн хүн байж ийм хэрэгт холбогдсондоо маш их ичиж, харамсч байна. Залуус мансууруулах бодисыг тайвшруулдаг, сайхан болгодог гэж ташаа ойлгодог бололтой. Би ч тэдний нэг байсан.

Тэгээд хэрэглэж үзээд гүнзгий хордлогод орсон, хоол унднаас хүртэл гардаг юм билээ. Маш их хортой.  Тийм айхавтар хорноос хол байгаарай гэж залуустаа уриалмаар байна” гэв. Мөн хамтлагийнхаа дууг сонсдог залуусынхаа урмыг хугалсандаа гэмшиж байгаагаа илэрхийлж, цаашид хар тамхины эсрэг тэмцэхэд өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгээ мэдэгдлээ.

minfo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.