Тэнгэрийн оронд байгаа ч хөрөнгө нь арвижсаар

2016/10/14
Share |
Хүмүүс:
Тэнгэрийн оронд байгаа ч хөрөнгө нь арвижсаар

Бурхны оронд одсон ч өв хөрөнгөө арвижсаар байгаа алдартнууд байна. “Форбес” сэтгүүл жил бүр ийм алдартнуудын жагсаалтыг гаргадаг бөгөөд энэ 2016 оны ээлжит жагсаалтаа гаргажээ. Жагсаалтыг поп од Майкл Жексон тэргүүлсэн хэвээр байна.

Майкл Жексон Гэрэл зургийг: Zoran Veselinovic /Wikipedia

2015 оны дундаас энэ оны дунд үе хүртэл Майкл Жексоны хөрөнгө 825 сая ам.доллараар нэмэгджээ. Энэ орлогын дийлэнхийг /750 сая ам.доллар/ Майкл Жексоны мэдэлд байсан The Beatles-ийн дуунуудын катологийн эрхийн тал хувийг худалдсанаас оржээ. Энэ наймаа өнгөрсөн гуравдугаар сард хийгдсэн юм.

Forbes сэтгүүлийн жагсаалтыг Майкл Жексон дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлж байна. Хоёрдугаарт нь Чарли хүү болон Снупи  нохойны тухай Peanuts комиксийн  зохиолч, зураач Чарльз Шульц оржээ. Дэлхийн хамгийн алдартай гэх тэр комиксоор хүүхэлдэйн  кино хийгдсэн байгаа. Шульц 2000 онд нас баржээ. Түүний энэ жилийн орлого 48 сая ам.доллар.

Гуравдугаар байрт гольфчин Арнольд Палмер (40 сая доллар) оржээ. Тэрээр 2016 оны есдүгээр сард нас барсан юм.

Мөн чансаанд саяхан нас барсан хөгжимчид болох Принс (тавдугаар байр ба 25 сая ам.доллар), Дэвид Боуи (10,5 сая, 11-р байр) бичигдсэн байна.

Доктор Сьюз нэрээр алдартай хүүхдийн зохиолч ба хүүхэлдэйн кино бүтээгч Теодор Сьюз Гейзель (20 сая, долдугаар байр), физикч Альберт Эйнштейн (11,5 сая, есдүгээр байр), модель Бетти Пейж (11 сая аравдугаар байр) нар жагсаалтад мөн багтжээ. 

news.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить Шишки ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐ° ЗакладкР¸ экстази в Верее купить марихуаР½Ð° КлимовсРº Клуб Space Moscow — афиша событий и билеты Методон в Ð’Ñ‹ÑÐ¾ÐºÐ¾Ð²Ñ ÐºÐµ купить МДМА розовые АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº Шишки ак47 в Ликино-д
IP:188.72.126.66  2018-06-25 10:25:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.